Энэ өдрийн зурхай /2017.11.28/

182702-11042016-1460334111-1660073956-astrolgoy-banner01Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 10. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй, шарагчин хонь өдөр.

                          Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага
: Хурьцахуй       
Суудал: 
Хий                

Өдрийн наран 8 цаг 18 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ…

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та ямар нэгэн онцгой нөхцөл байдалд ихээхэн эрч хүчээ харуулах боломжтой. Үлбэгэр, хоёрдмол байдлаасаа болж өөртөө болон түншүүддээ таагүй зүйлс бүү хий. Эрсдлээс айж урсгал дагах хэрэггүй.


ҮХЭР (4/20-5/20)

Тайван, тэвчээртэй, амгалан байх өдөр. Та амьдралын аливаа нөхцөл байдалд туйлын тэвчээртэй хандах чадвартай байна. Та юуны өмнө өөрийгөө хөгжүүлэх, дотоод хаалттай ертөнцөө өргөн дэлгэр болохыг сонирхох ёстой. Хүчээр шийдэх асуудлыг хойшлуул.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Энэ өдөр хайрын болон найрсаг харьцаанд тохиромжтой байна. Сэтгэлийнхээ онцгой дасан зохицолын ачаар та хайртай хүмүүсээ үг хэлэлтгүй харцаараа зөнгөөрөө ойлгож байгаа тань энэхүүг харьцааг улам дотно сайхан болгоно. Дассан нөхөрлөлтэй харьцахад илүү тааламжтай байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Үдээс өмнө ажил хэрэгт амжилт гаргана. Нааштай цаг хугацаа найдвартай холбоотой сайн хөрш уулзуулна. Энэ өдрүүдэд гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурахад хянамгай ханд. Оны эцэст бизнес ажил хэвийн байх төлөв байна. Найз нөхдийн тусламж дэмийг ав.


АРСЛАН (7/23-8/22)   

Бүх төрлийн ажил хэрэг, гэр бүл, хайр сэтгэлийн холбоонд хүндрэл үүснэ. Олон арсланд хүүхдүүдтэйгээ болон удирдлага доор байдаг хүмүүстэй харьцахад хэцүү байна. Хүн зөрчилдөөнтэй үед янз бүрийн хүмүүстэй хэрхэн харьцах вэ гэдгээ ч мэдэх хэрэгтэй. Сэтгэлийн хөдлөлөө хяналтанд байлгагтун.


ОХИН (8/23-9/22)

Та хайр дурлал, зугаа цэнгэлд татагдана. Хурц мэдрэмжүүд танд хүч өгч жигүүртэй мэт болгоно. Зарим нэг нь ганц бие амьдралаасаа татгалзах шийдвэр гаргана. Хамтрагчаа сайн таньж мэдэхийн тулд гэрлэлтээ түр азна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр та өөрийн хорон муу санаанаас айхгүй байж болно. Од эрхэсийн дайрлагаас таныг зан төлөв л хамгаална. Хамгийн гол нь айх зүйл байхгүй. Өөрийн туйлбартай чармайлт, хэрсүү ухаантай, хөдөлмөрч ажил хэрэгч чанараа харуул.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Та урд нь дотны хүнээ уучилж чадалгүй сүрхий алдаа гаргасан байх. Үүний төлөөсийг та төлөх ёстой. Танд алдагдал, гутамшиг, сэтгэл гутрал заналхийлж байна. Яг энэ цаг үед та уучлал гуйж, өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч, урдын гомдол, муу муухай бүхнийг таягдан хая.


НУМ (11/22-12/21)

Санхүү болон хуулийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэг гарна. Ирэх сарын төлөвлөгөөнд засвар орно. Бэрхшээл гэнэт гарна.Бүү бууж өг. Өөрчлөгдсөн байдлаар нь төлөвлөгөөгөө боловсруул. Үр дүнг нь та оны эцэст үзнэ.


МАТАР (12/22-1/19)

Байгалийн болон техникээс үүдэлтэй сүйрэл болох магадлал өндөртэй өдөр. Туйлын болгоомжтой байж аюултай газруудаас хол бай. Олон хүн цугларсан газраас зайлсхий. Энэ хугацаанд ганцаар хөгжөөнтэй аялал, спортын энгийн төрлүүдээр хичээллэхэд тааламжтай.


ХУМХ (1/20-2/18)

Таныг сонссон хүн таныг ойлгоно. Та итгэлээ битгий алд. Та хоёр өөр амьдралын аз жаргалыг мэдрэх хэрэгтэй. Өнөөдөр санаачилга тань шагнагдаж, санал тань сайшаагдан дэмжигдэх өдөр болно. Таны амьдрал өрнүүн байх тул эргэлзэх ч зав гарахгүй бололтой.


ЗАГАС (2/19-3/20)

Санаа нэгтэй хүмүүстэйгээ хамтран ажиллана. Өөрсдийн авъяас чадвараа ашиглан санасан төлөвлөснөө хэрэгжүүлэхэд тохиромжтой. Шинэ зүйлийг хэрэгжүүлэхэд материаллаг тусламж шаардлагатай болно. Найдаж байсан хүндээ хандвал мөнгөний эрсдэлээс шалтгаална.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих