Румын эмэгтэйг сексийн боолчлолоос аварчээ
Румынээс ирсэн эмэгтэйг арван жилийн турш сексийн боолчлолд байлгаж байсан 52 настай эрэгтэйгцагдаа нар Италийн өмнөд нутагт саатуулжээ. Энэ талаар “La Corriere Della Sera” сонинд ингэж бичсэн байна.
Энэ эмэгтэйг санаандгүй суллуулжээ. Хирэндээ баригдсан туранхай жаал хүү дагуулж явсан нэг хүнийг хэв журам сахиулагчид анзаарч, тэр нь их л сэжигтэй санагдсан байна. Эрэгтэйг зогсоогоод хүүхэд ямар нөхцөлд аж төрдөгийг шалгахаар шийджээ.
Заасан хаягаар очсон цагдаа нар өрөөнөөс өмхий самхай үнэртэж байсанд бүр гайхаж орхисон байна. Эргүүлийнхэн нэгжлэг хийхийн тулд амны хаалт зүүхэд хүрчээ.Энэ муухай үнэр зоорийн давхараас гарч байсан бөгөөд гэрэл чийдэн, муу үсны татуургын хоолой байхгүй өрөөнөөс хэв журам сахиулагчид төмөр оронд гинжилсэн 29 настай эмэгтэй болон гурван настай охиныг олсон байна.
Тэр эмэгтэй олон жилийн өмнө Румынээс ирж, нөгөөх эрийн гэргийн гэр орных нь ажилд тусладаг байжээ.Гэрийн эзэгтэйг нас барсны дараа эрэгтэй тэр үед 19 настай байсан бүсгүйг зоорийн давхарт хорьж,сексийн боол болгон ашиглаж байсан байна. Энэ хугацаанд румын бүсгүй хүү, охин хоёр төрүүлжээ. Одоо хохирогч эмэгтэй хүүхдүүдийнхээ хамт нийгмийн халамжийн албаны асрамжинд байгаа гэнэ.
Хүчирхийлэгч эрийг тэр даруй хорьжээ. Хүнийг хууль бусаар хорьж, хүчирхийлж, зодож жанчиж байсан зүйл ангиар ял сонсох аж. Энэ хэргийг шалгаж буй нутгийн прокурор гучин жил ажиллах хугацаандаа ийм явдалтай тааралдаж байгаагүйгээ мэдэгджээ.
С.Инда
URL: