Сири дэх Америк цэрэг булаан эзлэгчдээс ялгаагүй гэв
Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч 23-ны хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Сири дэх Америк цэрэг булаан эзлэгчдээс ялгаагүй гэжээ.
Тэрээр мөн өдөр АНУ-ын БХ-ын сайд Америкийн цэрэг Сирийн улс төрөөр зохицуулах үйл явц дуустал Сирид байх болно гэж хэлсэнтэй холбогдуулан: Олон улсын хуулийн өнцгөөс үзвэл Америкийн цэрэг Сирид байх нь хууль бус, Америкийн цэргийн Сири дэх үйл ажиллагаа Сирийн Засгийн газрын зөвшөөрлийг аваагүй бөгөөд Сирийн Засгийн газрын хүсэл зорилгоос няцсан байна гэжээ.
Тэрээр: АНУ-ын БХ-ын сайдын хэлсэн үгнээс болж Сирийн терроризмын эсрэг дайнд оролцсон Америкийн жинхэнэ зориолгод Арабын ертөнц эргэлзэж эхэлсэн. Хамгийн түрүүнд Сирийн улс төрийг зохицуулах үйл явцыг дуусгах тухай тодорхойлолтыг Америкийн тал дур мэдэн тайлбарлаж болно. Хоёрдугаарт терроризмын эсрэг дайн дууссаны дараа Америкийн тал Сири улсаас цэргээ гаргах санаагүй байна гэжээ.
АНУ Сирид цэргээ байлгаж байгаа нь террорист байгууллагад цохиолт өгөх цорын ганц зорилготой гэсэн Америкийн албаны мэдэгдэлд Оросын тал итгэж байсан. Энэ мэдэгдэлдээ эзэн болхыг Америкийн талаас хүсэж байна гэж хэвлэлийн төлөөлөгч илэрхийлжээ.
ХОУР
URL: