Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө ямар их үнээр олдсныг огоорох эрх ҮГҮЙ

23844535_1349861445143613_8213533638662048518_n7-хон настай хүүгийн ялз жигнэсэн толгойгоор сольсон тусгаар тогтнол хятад шаахайн уланд арчигдах ёсгүй Жанчхүүгийн даваанаас нааших газар шороо элгээ тэврэн ёолж, жаахан шаргын эгшигтэй эх орны минь хөх тэнгэр дэх эцэг өвгөдийн сүнс гашуудан уйлж байгааг төсөөлөөд үз. “Марал илжигний туурай, маалинган шаахайн мөрийг халхын нутагт гаргахгүй” хэмээн ам тангараг тавихдаа хэргэм зэргийн чулуун жинсээ хад савж хагалсан Ханддорж вангийн гашуудалт түүхийг бид мартах учиргүй.

Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, эрдэнэс нуусан газар шороо ямар их үнээр олдсныг огоорох эрх ҮГҮЙ. Харгис манжийн гарт амиа алдсан долоохон настай хүүгийн ялз жигнэгдсэн толгойгоор сольж авсан тусгаар тогтнол, эрх чөлөө, эх орон өнөөдөр маалинган шаахайгаар тамгалуулан ёолон тарчилж байна. Эрдэнэс нуусан хэвлийг нь ухан төнхөж, эцэг өвгөдийн ариун булшийг тонон дээрэмдэж буй хятадууд хар шоргоолж шиг үй олноороо Монгол улсад орогнож байна. Зам, барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн давалгаалж буй эмгэнэлт явдал бол урд хөршөөс өдөр бүр хэдэн зуугаараа орж ирж буй хятад ажилчид. Доод тал нь 100 түүнээс дээш тооны хятадууд өдөр бүр цувж, эх орны минь элгэн дээр дэвсэлж байна.

Монголын визийг хужаа гаргаж байна ! Монгол улс тусгаар улс уу аль эсвэл хятадын колони уу гэдгийг ялгахад бэрх үйлдэл гарч байна. Тухайлбал Эрээнд амьдардаг Өвөрмонгол Хөхөө гэгч нь Улаанбаатарт ирэн очин офисслож бүр Монгол улсын виз гаргаж өгдөг “албан ёсны” ажилтай болсон гэхэд хилсдэхгүй нь. Тэрбээр эхний ээлжинд 100 хүний виз гаргаж өгнө. 3 хоногийн дотор 300 хүний виз гаргаж өгнө гэнэ. Авлига хүнд сурталд идэгдсэн Монгол улсын төрийн албан байгууллага 1 өдрийн дотор 100 хүний бичиг баримт хүлээж авах чадваргүйгээрээ дуудуулж, шүүмжлүүлж байхад хаа холын нэг олз хайсан хятад өдөрт 100 хүний виз гаргаж өгч чадна хэмээн ам бархдам хэлж суухын учир юу вэ?. Гэхдээ тэр зүгээр ч гаргаж өгөхгүй. 1 хүний визийг 1 сая 500 мянган төгрөгөөр гаргана гэж байгаа. Хэрэв хятадаас ажилчин татах гэж байгаа компанитайгаа хэл амаа ололцож үнэ хөлсөө тохирчихвол Эрээн юм уу, Хөххотод ажилчдаа цуглуулж ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр оруулж ирнэ гэх. Монголд ажиллах гурван сарын хугацаанд цагдаа, тагнуул, гадаадын харъяатыг хариуцсан нөхдүүд тэднийг шалгаж айлган зовоохгүй, утсаар яриад зохицуулчихна гэж байгаагаас үзвэл хятад монголын холбогдох албан тушаалтнууд аль хэдий холбоо сүлбээтэй болжээ. Ийнхүү мөнгө хэмээх эрх ашгийн төлөө нэгдмэл санаатай болсон Монгол хятадын бэртэгчин нөхдүүд эх орноо, элгэн саднаа худалдахад бэлэн болж.

Юун Хошой чин ван Минжигдоржийн Ханддоржийн 7 настай хүүгийн толгой. Бараг хүүгээ худалдсан биз гэж хэлэхээс ч буцахгүй болсон нөхдүүд ийнхүү хятадуудтай сүлбэлдэн хэтэвчээ зузаалж байна. Гэхдээ түүх түүхээрээ үлддэг. Тийм ч учраас Хошой чин вангийн гунигт түүхээр эл бяцхан нийтлэлээ өндөрлүүлье.

Хошой чин ван М.Ханддоржийг Бээжинд дууджээ. Тэрбээр Хайлаар, Харбинаар дамжин Бээжинд ирсэн даруйдаа Хууль хэрэг эрхлэн шийтгэх яам буюу Дали-узы гэгчийн түшмэл ихэстэй уулзан учрыг магадлавал ихэд араасаа гүйлгэн ярваганасны эцэст Өргөдөл гомдол эрхэлсэн яамны түшмэлд бараалхсугай гэж зааварласан байна. Сэвлэг даахинаас сүүний үнэр арилаагүй нялх үрээ усанд хаясан чулуу шиг алдаж орхисон эцэг ноёнд дээшээ тэнгэр хол доошоо газар газар хатуу байлаа. Хоёр гурав хоног хятад түшмэдэд толгой бөхийн дагаж гүйсэн ч -Хай чи маргааш ирваа -Түшмэл ноён чамайг их зоогонд урваа гэсэн хариунаас өөр зүйлийг олж сонссонгүй. Ханд ноён нялх үртэйгээ амьд мэнд уулзахын ерөөл хэмээн санаж болзсон газар хятад ноёныд ирэв. Ширээ дүүрэн чихэр жимс, төрөл бүрийн идээ ундааг хараад Ханд ноёны сэтгэл тайвширч хүүтэйгээл уулзах юмсан хэмээн адгаж суужээ. Дайллага цайллагын хамгийн гол хоол гоёмсог тавиур дээр хадаг яндараар ороосон ирэв. Ханд ноён хутгаа сугалаад хив хадагийг автал нялх хүүгийнх ялз жигнэсэн толгой байлаа. Та зоогло гэх маягтай нахилзан мэхэлзсэн хятад ноёны дэргэд Ханд ноён хутгаа чимээгүй хуйлаад хүүгийнхээ ялз болсон толгойг тэврээд дусал ч нулимс унагаалгүй гарч одсон гэдэг хэд хоног нэг ч үг дугаралгүй давхисаны эцэст торгон хилийн овоон дээр нутгийн салхи илбэхэд нулимс нь сад тавьж, нэгэнтээ ихэр татан уйлаад, чулуун жинсээрээ чулуу савж, -”Марал илжигний туурай, маалинган шаахайн мөр халхын нутагт гишгүүлэхгүй…” хэмээн тангараг тавьсан гэдэг. Энэ нь Манжийн дарангуйлалын эсрэг зориглон боссон Ханддорж чин ванг нухчин дарах гэсэн сануулга байсан хэдий ч харин эсрэгээрээ болж 7-хон настай хүүг алж толгойг нь аавд жигнэж өгсөн олхиогүй харгислал Монголын ард түмний дургүйцлийг улам ихээр өдөөсөн юм.


URL:

Сэтгэгдэл бичих