ЯПОНЫ ЭРЭГТ ХОЙД СОЛОНГОСЫН 8 ИРГЭН ОРГОН ИРЖЭЭ

akitaЯпоны зүүн хойд Акита мужийн цагдаагийн газар аль үндэстэн болох нь тодорхойгүй 8 хүн модон далбаат онгоцоор эрэг дээр ирсэн тухай мэдэгджээ. Цагдаагийн газрын мэдээлснээр эдгээр эрчүүд нь Хойд Солонгосын иргэд бөгөөд далбаат онгоцонд нь юу ч байгаагүй гэнэ.

Тэднийг Юрихонже хотын эрэг орчмоор пүрэв гарагийн орой үзэгдсэнийг мэдэгдсэн байна. Модон онгоцны урт нь 20 орчим метр ажээ.

Эдгээр эрчүүдийг цагдаагийнхан саатуулсан бөгөөд тэд бусдын тусламжгүйгээр явж ч чадахгүй сульджээ. Эдгээр эрчүүдээс байцаалт авах гэж солонгос орчуулагчийг дуудан ирүүлсэн гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих