III ангийн хүүхэд онц сурахыг шаардсан ээжийнхээ аминд хүрчээ
Өчигдөр Сөүл хотын Гуангжин дүүргийн цагдаагийн хэлтсээс төрсөн ээжийнхээ амь насыг хөнөөсөн хэргээр ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагч Кимийг баривчилжээ. Тэрээр өнгөрсөн 3 сард хичээлээ хий хэмээн шаардсан ээжийнхээ хоолойг хутгаар хэрчин амь насыг нь хөнөөгөөд, жижиг өрөөндөө хийн хаалгыг нь муудсан цогцосны үнэр гарахааргүй битүү нааж цоожлон орхиж 8 сар гэртээ хадгалсан байна.
Түүний ээж хүүгээ хичээлээ сайн хийн ангидаа болон сургуульдаа цаашлаад Солонгост сурлагаараа нэгдүгээрт орж Сөүл их сургуулийн оюутан болохыг шаардан , түүний сурлагын дэвтэрийг болон жагсаасан үзүүлэлтийг байнга шалгадаг байжээ. Мөн авсан дүн нь тааруухан бол шөнөжин унтуулалгүй хичээл хийлгэн зоддог байсан ба энэ бүхэн 5 жилийн өмнөөс тусдаа амьдарч эхэлсэн ааваас нь хойш бүр их ширүүссэн ажээ. Ким нь дунд ангид орсон цагаасаа эхлэн ээждээ зодуулахгүйн тулд өөрийнхөө авсан дүнг засаж янзлан ээждээ үзүүлэн хуурч эхэлсэн гэнэ. Харин энэ жил тэрээр сурлагаараа Солонгос даяарх жагсаалтанд 4000 дугаарт орсон дүнгээ 62 болгон засч ээждээ үзүүлээд байсан ба энэ нь илэрч ээждээ зодуулахаас айн ийнхүү амь насыг нь хөнөөсөн хэмээн мэдүүлсэн байна.
WWW.MGLRADIO.COM
URL: