НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИДЫН БИЕИЙГ ХҮЧЭЭР ҮНЭЛҮҮЛЖ БАЙСАН САУНЫ ЭЗДИЙГ БАРИВЧЛАВ
Эрүүгийн цагдаагийн албаныхан охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан сауны эздийг илрүүлжээ. Баянгол дүүрэгт байрлах нэр, хаяг нь тодорхойгүй саунд зургаан охины гурав нь насанд хүрээгүй байсан бол нэг нь бие давхар болох нь тогтоогджээ.
Сауны эздийг Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 13.1.2.1 дэх хэсэгт зааснаар буюу хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэн, шалгаж байгаа аж. Тус хуулийн заалтад “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн, орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тусгасан байдаг.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Mongoliin turd buzaruud baigaa tsagt ene met jigshuurt hereg baisaar bna.