Ордуудын мөнгө санхүүгийн зурхай
Хонины ордныхон мөнгөнд шударга ханддаг
Хонины ордныхныг магтахад тэд азаар бус, харин жинхэнэ хөдөлмөрөөрөө мөнгө олдог. Ангараг гарагийн нөлөөгөөр хониныхон мөнгө олохдоо сайн. Тэд нэг их зүтгэл гаргалгүйгээр хангалттай мөнгө олох боломжтой. Гэхдээ тэднийг үрэлгэн эсвэл тэнэг хүмүүс гэж ойлгож болохгүй. Тэд бусад хүнтэй хамаатай асуудалд, тэр дундаа мөнгө санхүүгийн хувьд өөрөөс нь хараат байдаг хүмүүсийн тухайд нарийн тооцоотой ханддаг. Нөгөөтэйгүүр мөнгөнд үрэлгэн байх нь ч бий. Тэд ямар нэгэн зүйлийг худалдаж авахгүйгээр өнгөрөхгүй. Үнэт эдлэлийн цуглуулга хийх дуртай. Мөнгөнд бодлогогүй хандвал уналт, мандалт, дампуурал, сэргэлтийг олонтаа үзнэ гэдгийг бүү март.
Үхрийнхэн санхүүгийн боломжийг амархан олдог
Мөнгө санхүүгийн асуудалд төдийгүй зохион байгуулах ур чадвар өндөртэй. Тэд мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд оролцохоор төрсөн байдаг мэт. Тэдэнд мөнгөтэй холбоотой бүхий л боломжууд олддог. Тэд хайр сэтгэлд ч, мөнгө хөрөнгөнд ч өгөөмөр сэтгэлээр хандаж, хамтын ажиллагаанаас маш их ашиг олж, богино хугацаанд баяжих боломжтой. Тиймээс тэд аз сорьсон алхам олон хийж, үүнээсээ болоод алдаж болзошгүй. Ер нь үхрийн ордныхонд мөнгө санхүүгийн чиглэлийн ажил мэргэжил, газар эзэмшил болон үл хөдлөх хөрөнгөтэй харьцах мэргэжил, зочид буудал болон нийтийн хоол, рестораны бизнес тохиромжтой, өгөөжтэй байна.
Ихрийнхэн богино хугацаанд мөнгө олж чаддаг
Тэд мөнгө олохдоо оюун ухааныхаа чадавхийг бүрэн дүүрэн ашигладаг. Оюунлаг хөдөлмөр болох урлаг, хөгжим, утга зохиолд илүү авъяаслаг. Хэрвээ ихрийнхэн хурц ухаан материаллаг эд баялгийг бүтээхэд чиглэгдсэн байвал тухайлбал, мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд хандвал аль болох богино хугацаанд маш их ашиг олохыг эрмэлзэх болно. Хамгийн гол нь тэд бодлогогүй, тооцоогүй аз сорих хандлагатайгаас болоод алдаж хохирох нь элбэг. Хэрвээ ихрийн ордныхны бүхий л анхаарал мөнгө санхүүгийн хувьд амжилтанд хүрэхэд тэмүүлдэг бол тэд мөнгийг богино хугацаанд их хэмжээгээр олно. Ихрийнхэнд тохиолддог гол аюул гэвэл тэд нэгэнт хүрсэн амжилтандаа сэтгэл ханаж чаддаггүй, улам цааш зүтгэж, шунаж байдагт оршино. Нөгөөтэйгүүр тэд ашиг олохын тулд өөрийгөө хайрлахгүй зүтгэдгээс бие муутай болох, сэтгэл санааны хямралд өртөх хандлага ихтэй.
Мэлхийнхний санхүү хувьсамтай
Мэлхийн ордынхон гэнэтийн их үүсвэрээс баяжих нь элбэг. Мөнгө хачин сонин замаар дамжиж явсаар тэдний гарт очно. Тэд ид шид, далдын хүчний нөлөөнд гүн гүнзгий итгэдэг болохоор мөнгө нь ер бусын, ид шидийн гэмээр шинжтэй байдаг. Далай ван, Сарны нөлөөгөөр амьдрал нь их хувьсамтгай байна. Тэд үргэлж анхааралтай, хянуур байхгүй бол бусдад мэхлэгдэх, залилуулах, мөнгө хөрөнгөө алдах магадлал ихтэй. Тиймээс мөнгө санхүүгийн ямар ч асуудалд маш болгоомжтой, тооцоотой хандаж, бичиг баримт, гэрээ хэлцэл дээр гарын үсэг зурахдаа бүгдийг нэгд нэгэнгүй хянах нь чухал. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх, хуучны эдлэлийн наймаа, машин техникийн арилжаа, эм эмнэлэгийн төхөөрөмжийн худалдаа, удирдах албан тушаалын ажил, өргөн хэрэглээний барааны худалдааны салбарт, тэр дундаа хүнсний зүйлийн худалдаанд ихэд анхаарвал зохино.
Арслангийн ордныхон санхүүгийн төрөлхийн авъяастай
Энэ ордонд төрсөн хүмүүсийн ихэнх нь мөнгө санхүүтэй холбоотой асуудалд маш их азтай байдаг. Тэднийг төрөлхийн бизнесмэнүүд гэж хэлж болохгүй ч тэдний амьдрал, хувь тавиланд аз хэмээх ойлголт чухал байр суурь эзлэдэг. Хуулийн дагуу, ул үндэстэй эрхэлдэг наймаа тэдэнд аз, ашиг хонжоо авчирна. Тэдний олж буй амжилтанд ахмад, туршлагатай хүмүүсийн дэмжлэг ч тодорхой нөлөө үзүүлж, ямар ч ажил хийсэн ашиг олох тавилантай. Томоохон хөрөнгө оруулахаас эхлээд жижигхэн бооцоотой тоглоом хүртэл тэдэнд ашиг орлого өгдөг. Тиймээс арслангийнхан томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж, ганцаар бус хамт олны хүчээр аливааг хийж амжуулахыг эрмэлз. Үул уурхай, хүнсний бүтээгдэхүүний импорт, экспорт, төрийн байгууллагад ажиллах, хөрөнгө оруул. Харин хууль бус арга замаар, хэн нэгнийг хуурч мэхлэх ашиг орлого олохоос зайлсхий.
Охиныхон үл хөдлөх хөрөнгийн салбараар амархан баяжина
Мөнгө санхүүгийн асуудал нь тааламжтай нөлөөнд оршдог орд. Охины ордод төрөгсөд бараг бүгдээрээ бизнес эрхлэх, мөнгө санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох хувьтай төрсөн байдаг. Тэдний төрсөн ордын гараг эрхсийн байрлал нь энэ салбаруудад амжилт олох боломжийг тодорхой хэмжээнд ивээнэ. Тэд төрөлхийн хурц ухаантай, шударга болохоор барагтайд хууртаж мэхлэгдэхгүй, үний сайн муу, үнэн худлыг дор нь ялгадаг. Охины ордонд төрөгсөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой салбарын чиглэлд ажиллавал хялбархан баяжина.
Жинлүүрийнхэн санхүүгийн тал дээр хэтэрхий үрэлгэн
Харамсалтай нь жинлүүр бол худалдаа, арилжаа, бизнесийн тэмдэгт биш юм. Яагаад ч юм тэдэнд мөнгө тогтдоггүй. Нөгөөтэйгүүр тэд мөнгөө хэрхэн зарцуулах, гамнахаа сайн мэддэггүй, мэдсэн ч нэг их тооцоод байдаггүй хүмүүс. Тэд мөнгө санхүүгийн хувьд байр сууринд хүрдэг ч хуримтлагдсан мөнгө хөрөнгөө насны эцэс хүртлээ хадгалаад байж чаддаггүй. Ямарч тохиолдолд мөнгийг үрээд л дуусгадаг. Гэхдээ энэ бүгд нь жинлүүрийнхэн мөнгө олж чаддаггүйдээ биш сэргэлэн цовоо, авъяас чадвар сайтай боловч олсон мөнгөө цуглуулж хадгалж чаддаггүй, бодлогогүй үрдэг. Өөрөөр хэлбэл, тэд ирээдүйгээ огт боддоггүйтэй холбоотой.
Хилэнцийнхэн хуримтлал үүсгэж чаддаггүй
Хилэнцийнхэн хэтэрхий өгөөмөр, үрэлгэн зантай. Тэд бусдын гуйлтад үгүй гэж хэлж чаддаггүй, хялбархан зөвшөөрдөг нь тэднийг санхүүгийн алдагдалд оруулна. Хэдийгээр хурц, гярхай ухааныхаа хүчээр тэд нэг олохдоо багагүй мөнгө олдог ч удаан хугацаагаар хадгалж, хуримтлал үүсгэж чаддаггүй. Ерөнхийдөө тэд ордныхоо махбодийн нөлөөгөөр байнга хувьсан үйл хөдлөл нь өөрчлөгддөг. Энэ ордонд төрсөн хүмүүст азын тэнгэр ч хувирамтгай ханддаг, заримдаа маш их азтай байснаа, бүтэлгүйтэх нь ч бий. Тэдний хэтэрхий итгэмтгий зан өөрсдийг нь эргээд хорлодог. Хамгийн хачин нь шалгаад үзэхэд л хууран мэхлэлт гэдэг нь мэдэгдэх тийм төлвлөгөөнд тэднийг хялбархан итгүүлж, татан оруулдаг байна.
Нумынхан өв залгамжлалаар хөрөнгө хураадаг
Энэ ордонд төрсөн хүмүүс оюуны авъяас чадавхийн хүчээр мөнгө олдог. Тэдний санаанд гоц гойд шинэлэг санаа их орж ирдэг тул зөн билэгтээ итгэж байх нь чухал. Тэд бусадтай хамтран ажиллах чадвар сайтай, доод тушаалын ажилтнууд болон үйлчилгээнийхэнтэй хэл амаа ололцон зохицохдоо сайн. Тэдний ихэнх нь өв залгамжлах маягаар үл хөдлөх хөрөнгөтэй болдог. Гэхдээ л тэд мөнгийг хурааж хуримтлуулж мэдэхгүй олсныхоо хэрээр үрж үгүй хийдэг. Насны эцэст дутуу гутуу болж, бэрхшээл үзэж болзошгүй тул мөнгөнд хандах хандлагаа даруй өөрчил.
Матрынхан санхүүгийн тал дээр хэмнэх бодлого баримтал
Санчир гарагийн нөлөөгөөр зөвхөн өөрийн хүчинд найдаж амьдрах тавилантай матрынханд мөнгө санхүүгийн асуудалд ч багагүй бэрхшээл учирдаг. Ялангуяа залуу байхад мөнгөөр дутагдах явдал гарна. Ийм нөхцөл байдлаас гарахын тулд тэд маш их хөдөлмөрлөх, мөнгөө хэмнэх, нарийн тооцоотой байх шаардлагатай болдог. Ингэснээр тэд байнгын тогтмол орлоготой, санхүүгийн хувьд баталгаатай болж чадна. Ихэнх матрынхан өөрийн хичээл зүтгэлийн үрээр л эд хөрөнгөө хуримтлуулдаг. Тодорхой, найдвартай барьцаагүйгээр хэнд ч мөнгө бүү зээлдүүл.
Хумхынхан санхүүгийн мэдрэмж сайтай
Хумхынхан ганцаараа зүтгээд хэзээ ч амжилтад хүрэхгүй тул хамтын ажиллагааг эрхэмлэх нь чухал. Тогтмол орлоготой байлаа ч сэтгэл амарч болохгүй. Хумхынхны нэг онцлог бол бусдын мөнгө ашиг олохооргүй газраас ч мөнгө олдог.
Сэргэлэн, мэдрэмж сайтай хумхынхан хаанаас, хэрхэн мөнгө олж болохыг сайн мэддэг. Үүний нэгэн баталгаа бол тэд барагтайд хүнээс мөнгө зээлдэггүй. Хумхын ордыг удирдах Санчир болон Тэнгэрийн ван гарагуудын нөлөөгөөр таны амьдралд гэнэт их мөнгө олох таатай боломж нэг бус удаа тохиолдоно. Мөн аз сорихоос, аливааг туршиж үзэхээс буцдаггүй болохоор өвөрмөц сонин санаа гаргаж явдаг. Гэхдээ мөнгө санхүүгийн асуудалд аз сорихоос зайлсхийх нь чухал, ямарваа нэг алхам хийхийн өмнө бүгдийг сайтар тооцоолж, бод. Худалдаа арилжаа, даатгал, банк санхүү, төмөр зам, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулвал ихээхэн ашиг олно.
Загасныхан мөнгө үрэхдээ гарамгай
Тэд мөнгө олохдоо ч, үрэхдээ ч гарамгай. Хожим хойно хэрэг болж магадгүй хэмээн тооцож, мөнгөө хуримтлуулж сураагүйгээс хүнд байдалд орох нь цөөнгүй. Тиймээс өөрийн дутагдлыг ямагт санаж, мөнгөндөө арвич хямгач хандах нь чухал.
Ихэнх загасныхан мөнгө хөрөнгө ихээр хуримтлуулах, эсвэл сайн наймаачид болох нь ховор. Буд гарагийн сөрөг нөлөөний үрээр загасныхан маш их хүслээ ч санасандаа хүрэх боломж бага байдаг. Энэ нь ярихдаа сайн боловч ажил хэрэг болгохдоо тааруу байдаг. Тиймээс мөнгө санхүүгийн асуудалд ч ийм хандлага гаргадаг.
URL: