Газар үнэгүй өмчлөх эрх 2013 он хүртэл нээлттэй
-Газар өмчлүүлэх ажил хэзээ дуусах бол?
-Газар өмчлүүлэх тухай хууль анх батлагдахдаа хоёр жилийн хугацаатай байсан.
Хугацаа гээд байгааг иргэд хууль хэрэгжих хугацаа гэж ойлгоод байх шиг байна. Энэ хууль ямар нэг эрх бүхий байгууллага нь хүчингүй болгоогүй цагт хүчин төгөлдөр хэвээр юм. Харин тэр хугацаа бол төрөөс иргэдэд нэг удаа газар үнэгүй өмчлүүлэх хугацааг зохицуулж байгаа.
Анх 2003-2005 он хүртэл байсан юм. Гэвч энэ хугацаанд иргэд ач холбогдлыг нь ойлгоогүйгээс маш бага хувийн биелэлттэй байсан. Тиймээс гурван жилээр дахин сунгасан юм. Хамгийн сүүлд 2013 он хүртэл сунгасан байгаа.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар газар үнэгүй өмчлөх эрх 2013 оны тавдугаар сарын 01-нийг хүртэл нээлттэй. Харин түүнээс цааш дахин сунгах уу, эсвэл үнэ төлбөртэй өмчлүүлэх үү гэдгийг тухайн үед нь эрх бүхий байгууллагууд шийднэ.
Нийслэлийн газрын албаны ахлах мэргэжилтэн Ё.Энхээ
URL: