Амрагтаа гурван тэрбумаар байр авч өгч байхаар сумаа 600 саяар камержуул, Б.Дэлгэрсайхан гишүүн ээ!
Сураггүй болсон найман настай Д.Сэржмядаг охиныг одоо хэр нь олдоогүй байгаад төрүүлсэн эцэг эхээ дээлтэй нь хатааж, гэр бүлийнхэн нь төдийгүй түмэн олон сэтгэлээ чилээсээр 14 хоногийг үдлээ.
Охины талаарх мэдээллийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас анх таван саяар худалдан авна хэмээж байсан бол тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Дэлгэрсайхан 50 сая төгрөгөөр үнэлээд ч тусыг эс олов. Өнгөрсөн борооны хойноос ингэж цув нөмөрч байхаар эртнээс арга хэмжээ авч камержуулчихсан байсан бол өдийд энэ охин ийнхүү ор мөр ч үгүй алга болох байсан гэж үү!
Хэрэв энэ сумыг удирдаж байсан, энэ нутгаас үе улиран сонгогдсон УИХ-ын гишүүд ч үүнд хамаатай. Сумын Засаг дарга Н.Алдарбаярын хэлж байгаагаар сумын хэмжээнд нийт 10 гаруйхан камертай гэнэ. Элдэв янзын хүний хөл тасардаггүй хилтэй хамгийн ойрхон эл боомт хотод аравхан камер байна гэдэг гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлснээс өөрцгүй. Тус суманд 10 камер байгаагаас ердөө хоёр нь л бүрэн ажиллагаатай байжээ.
Эл аймгаас сонгогдож байсан Ж.Батсуурь гишүүн 2000-2008 онд Дорноговь аймгийн МАХН-ын хорооны дарга, ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын тэргүүлэгч, Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2008, 2012 онд Улсын Их Хурлын сонгуульд Дорноговь болон Говьсүмбэр аймагт МАХН, МАН-аас нэр дэвшин сонгогдсон. Ж.Батсуурь Засаг даргын ажлыг өөрийгөө шvтэн бишрүүлэх, өөрийхөө нэрэмжит өргөмжлөл бий болгох, өөрийнхөө дүүгийн компаниар хамаг тендерийг хамуулах зэргээр өнгөрөөснөөс хамгийн дуулиантай нь Чингис хаан болсон явдал гэдэг. Тэрээр тахилга хийх нэрээр өөрийгөө Чингис хаантай зүйрлэн тамгын газрынхнаа 9 өрлөг болгон хувцаслаж, жүжиг тавьсан нь орон даяар доог тохуу болон түгсэн билээ.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Боловсролын сайдаар томилогдсон ч энэ салбарыг албан тушаал, ашиг сонирхлын талбар болгосон Ж.Батсуурь сайд тендерийн будилаан, хууль бус томилгоо, албан хаагчдаа үл тоомсорлон зүй бус харьцсан гэх мэт олон зөрчил түүнийг төрийн өндөр албан тушаалаас нь огцруулсан гэдэг.
Харин одоогийн гишүүн Б.Дэлгэрсайханы хувьд махны наймаагаар бизнесээ эхлүүлж, улмаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувийн хэвшлийнхнээс анх удаагаа өөрсдийн хөрөнгөөр төмөр зам тавьж зүтгүүр, ачааны вагон зэргүүдийг оруулж ирэн Монголын баялгийг урд хөрш рүү боловсруулаагүй чигээр нь гаргаж хөлжсөн муу нэртэй . Түүний оффшор данстай болох нь ч ил болсон. Хөрөнгө чинээ ихтэй энэ эр амрагийн явдлаараа ч зартай бөгөөд мэдээж гэр бүлийн талаар тун ч тогтворгүй нэгэн. Үүнийг эхнэр хүүхдээ орхин байж эхлүүлсэн усны гүнж Укатай зохиосон амьдрал гэрчилнэ. Хөрөнгө мөнгөний шунал дээр бий болсон энэ амьдрал тийм ч удаан үргэлжлээгүй.
2016 оны намрын чуулганы хуралдаан дээр Б.Дэлгэрсайхан “Монгол Улсын иргэд хэт их тансаг амьдраад ирсэн байна. Тиймээс ард иргэдийг хэмнэлтийн горимоор амьдруулж сургана” гэх мэтээр хадуурсан нь олны дургүйцлийг ихээр төрүүлсэн билээ. Мөн түүнийг Монголын баялгийг хамгийн хэмнэлтгүй үрэн таран хийж байгаа нөхдүүдийн нэг хэмээн тодорхойлоод зогсохгүй Монголын хамгийн үнэтэй хорооллуудад амьдардаг дуучин, бүжигчин, сэлүүрчин эхнэрүүдээсээ хэмнэлтээ эхлүүлэхийг эрхэм гишүүнд сануулаад авсан юм. Эрхэм гишүүн хамгийн отгон эхнэр болох дуучин бүсгүйдээ АПУ-гийн П.Батсайханаас гурван тэрбумаар орон сууц худалдаж авч өгсөн гэнэ билээ. Олон нийт мэдэх нь Ука бөгөөд хүү төрүүлж өгснөөрөө бусад амрагуудаас нь арай илүү эрх дархтай байдаг болохоос биш Б.Дэлгэрсайхан одоогоор арав дахь эхнэрээ аваад, Зайсан дахь үнэтэй хотхонд нэг дор амьдруулдаг гэдгийг сайн мэдэх хүмүүс нь ам уралдан ярьцгаадаг гэнэ.
Дорноговь аймаг 14 сумтай. Зөвхөн нэг л амрагтаа гурван тэрбумаар орон сууц авч өгөхдөө гар татдаггүй юм бол сонгогдсон аймгийнхаа сумдыг камержуулчихаж яагаад болдоггүй юм бэ. Энэ сумыг камерын бүрэн хяналтад авахад 600 сая төгрөг шаардлагатай гэсэн судалгааг холбогдох албаныхан гаргажээ. Тэгвэл хоёр амрагтаа байр авч өгсний дайтай мөнгөөр аймгийнхаа бүх сумдыг камержуулчихаж болох л байж, тэгсэн бол бүхэл бүтэн хүүхэд алга болох хэмжээний ийм хэрэг гарахгүй л байсан болов уу!
У.Маргад
www.Leaders.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ер нь эцэг эх нь хариуцах естой биз дээ. яах гэж ийм балай хэнд чхэрэггуй нийтлэл бичдэгийг ойлгохгуй юм. нэг едерт бутээн байгуулалт босдоггуй. цаг хугацаа орж л таараа. дорноговь харин ч едреес едерт енге нэмж бгаа.
Muu hun..unetei bair zarj bgaagaa l aimagt yum hiilee gej helev.mmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmm