Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

1repg9okhm65489cko0nmsmi5j2017 оны 11 дүгээр сарын 20-ны 08-20 цаг хүртэл
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд : Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 16-21 градус, Алтайн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 градус хүйтэн байна.

URL:

Сэтгэгдэл бичих