Цагдаа, прокурор хамтран хар тамхичдыг үйлдэл дээр нь барьжээ

13055

Нийслэлийн прокурорын газар, ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтарсан шалгалт хийж БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн, хэрэглэсэн этгээдүүдийг илрүүлэн баривчиллаа.

Шалгалтаар 23-25 насны Э, Г, М нарыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс саатуулсан бөгөөд бие болон гар тээшинд нь үзлэг хийхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис илэрчээ. Мөн дээрх этгээдүүд нь баривчлагдах үедээ хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллагаас 2017 оны эхний 11 сарын байдлаар энэ төрлийн нийт 532 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэжээ.

Эх сурвалж: ЦЕГ


URL:

Сэтгэгдэл бичих