Хошууч генерал Б.Хурц ШАНТААЧИН болжээ

23592314_1516806661759748_4842810344979265867_oТөр засгийнхан тэр тусмаа МАН-ынхан хөл толгойгоо мэдэхээ болиод хэдэн сарыг үзэж байна. Хамгийн хачирхалтай нь тэжээсэн бяруу нь тэрэг эвдэнэ гэгчээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц сүүлийн үед шантаач хийж, гацаанд оруулаад байна.

У.Хүрэлсүхийн засгийн газрын Хуульзүйн сайдаар Ц.Нямдорж томилогдсон. Энэ үеэс эхлэн ТЕГ-ын дарга Б.Хурц, сайд Ц.Нямдорж хоёрын хоорондын дайн хэвлэлээр үргэлжилсэн гэж болно. Гэхдээ хамгийн хачирхалтай нь хоёр хүний хоорондын үл ойлголцол өнөөдөр нам бүр цаашилбал улсын аюулгүй байдлын асуудал болоод хувирчихсан нь ихээхэн сонирхолтой.

Урьд нь Б.Хурц Тагнуулын Ерөнхий газрын дарга байхдаа албаны шугамаар хэдэн гишүүдийн мэдээллийг олж авчихсан аж. Тиймдээ өнөөдөр УИХ дахь хэдэн гишүүдийг жижгэрүүлж, шүд зуусан байдалтай “Би хариулчих юм уу яах юм гишүүдээ, айн? Хариулчих уу?” гээд л сууж байна.

Гэтэл өнөө гишүүд нь түүний Өмнөд Солонгост элчин сайд суух эсэхийг “томилгооны сонсгол”-оор шийднэ ч гэх шиг. Гэхдээ тэр сонсгол нь хаалттай болж магадгүй гэнэ. Учир нь улсын нууцтай холбоотой ч гэх шиг. Тийм юм бол сонсгол гэж юу байхав дээ нэгэнт нууц юм чинь нууцаараа л үлдэг. Ерөнхийдөө бол хэдэн гишүүдийнхээ судсыг барьчихсандаа Б.Хурц УИХ чуулган дээр додьгор суугаад ЭЛЧИН САЙДЫН суудлыг ШАНТААЧИЛЖ сууна гэхэд хилсдэхгүй биз ээ.

 

FACT.MN


URL:

Нэр: бат Огноо: 17 November 2017

тагнуулын дарга байсан хүн ийм асуудлыг их хурал дээр ярьж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй, яаж яваад ийм чухал байгууллагуудын дарга болсон юм бол, сэтгэцийг нь шалгуулах хэрэгтэй

Нэр: lottery tickets explained Огноо: 19 July 2018

Il vaut mieux s’en aller la tete basse que les pieds devant.

Нэр: oem software event Огноо: 19 July 2018

À bon vin point d’enseigne.

Сэтгэгдэл бичих