ХЭРЭЭГ ТАМХИНЫ ИШ ТҮҮЛГЭЖ СУРГАНА

hereeНидерландад нэгэн судалгаа явуулаад хэрээг газраас тамхины иш түүж, тусгай хогийн саванд хаяж сургаж болно гэж үзжээ.

Хүмүүс жил бүр 4.5 гаруй их наяд тамхины иш хаядаг. Эдгээрийн зарим нь гол, нуур, далайд ордог ажээ. Харин газарт үлдсэн нь 12 жилийн дараа задарч, байгальд шингэдэг байна. Тэгвэл “Crowded Cities” хэмээх стартап хөтөлбөр энэ асуудлыг тамхины иш таньж, хогийн саванд цуглуулдаг тусгай сургуулилттай хэрээний тусламжтайгаар шийдвэрлэж болно гэж үзэж байна.

“Энэ хөтөлбөрийн гол санаа нь хэрээг “Crowbar” хэмээх саванд тамхины иш хаяж сургах явдал юм. Юуны түрүүнд тамхины ишийг таниулж сургах хэрэгтэй. Хэрээнд энэ дадлыг суулгахын тулд хоолоор шагнах юм” гэжээ.

Түүнчлэн тусгай хогийн сав нь тамхины ишинд үлдсэн шүүлтүүрээр бусад хог хаягдлаас ялгаж танина.


URL:

Сэтгэгдэл бичих