ГИШҮҮД ТАГНУУЛЧ Б.ХУРЦАД ЖИНХНЭЭСЭЭ БӨЛДҮҮЛЖЭЭ
(УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс)
Гишүүн Л.Болд: Ямар учраас надтай хамт ажилласныхаа төлөө хоёр ч Төрийн нарийн бичгийн дарга амиа алдах болов. Тэр хүмүүс амь насаа алдах хүртэл нь юу нөлөөлөв, хэн шалгасан юм гэдгийг би асуумаар байна?
Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц: Л.Болд БХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Сая зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул Батбаяр гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү? Би одоо цааш нь юм ярих уу үгүй юу?
Гишүүн Ж.Батзандан: Сонгуулиар С.Ганбаатар мөнгө авч байгаа бичлэг нь гарчихсан. Хүрэлсүх, Баатар нарын ярьсан яриа тарчихсан. Хэн үүнийг хийгээд задлаад байдаг юм бэ. ТЕГ энэ тагнаж чагнах асуудлыг цэгцэлж болохгүй юу. Дамирангийн Энхбатыг гурван улс дамнуулан хууль бусаар хулгайлж авчирсан. Даалгавар биелүүлсэн тагнуулчаа Монголын төр авч ирсэн. Монголын төр Д.Энхбатын гэр бүлээс уучлалт гуйх ёстой. Та үүрэг гүйцэтгэсэн мэдэж байна. Гэхдээ ямар байр суурьтай байдаг юм бэ? ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга Цогтсайханы гэр бүл танаас болж хохирлоо гэж байна. Мандах гэж хүнээс гомдол ирээд байна Хурц аа. Та энэ асуудлуудаар нээлттэй хариулж болохгүй гэвэл нээлттэй сонсголоор ирж хариулаач. Нэрээ цэвэрлэж аваач. Бидэнд хардлага байна?
Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц: Би хариулчих юм уу яах юм гишүүдээ, айн? Хариулчих уу?
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ хурц ямар мууай бүдүүлэг, хүйтэн царайтай амьтан вэ ккк
mongoliin teur unen dampuursan bna.