Оршин суугчдын ая тухтай орчинг бүрдүүлэхэд СӨХ анхаарна

Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоодын захирлуудад сургалт, семинарыг хийлээ. Мөн уг сургалтаар дүүргийн Засаг дарга, Хөгжлийн төв, СӨХ хамтарсан гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлага болон цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцсон байна.

Дүүргийн хэмжээнд нийт 246 СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд таван бүс болгон хувааж сургалтыг явуулж байгаа юм. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү сургалтын гол зорилго нь оршин суугчдын ая тухтай орчинг бүрдүүлж, эрүүл аюулгүй, таатай орчин нөхцөлөөр хангах асуудлыг шат шатны түвшинд анхаарч, хамтран шийдвэрлэхэд оршлоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Оршин суугчдын ая тухтай орчинг бүрдүүлэхэд СӨХ анхаарна
Оршин суугчдын ая тухтай орчинг бүрдүүлэхэд СӨХ анхаарна


URL:

Сэтгэгдэл бичих