ОЙД ЗОРЧИН ЯВАГЧДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ
Ой нь хүрээлэн байгаа байгаль орчны чухал хэсэг бөгөөд агаар дахь хүчилтөрөгчийн 60 хүртэл хувийг сэргээн тэтгэж байдаг. Нэг га ой хоногт 200 хүний, 1 мод 1-2 хүний хоногийн хэрэгцээт хүчилтөрөгчийг хангадаг билээ.
Эрхэм хүндэт иргэдээ та бүхэн Ойд амрах зугаалах үедээ аюулгүй байдлаа хангах үүднээс тухайн газар, нутгийг хариуцсан байгаль хамгаалагчтай уулзаж хоноглох, амрах газраа товлож, ойд шатах материал, өвс ургамлын хучаас нь хатаж хуурайшсан газар, модны титмийн доор ил задгай түүдэг гал түлэхгүй байхыг зөвлөж байна.
Амрах, зугаалгын явцад гарсан ахуйн болон хатуу хог хаягдлаа тогтоосон хогийн цэгүүдэд хаяж, байгаль орчноо бохирдуулахгүй байхыг анхааруулж байна.
URL: