Татварын ерөнхий газрыг цэргийн хамгаалалтад авлаа
Татварын ерөнхий газрын төв байрыг Дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Энэ газарт улс орны эдийн засгийн онц чухал мэдээлэл хадгалагддаг учраас ийнхүү хамгаалалтад авахаар болжээ. Мөн Ховд, Орхон, Өмнөговь аймгийн усан хангамжийн эх үүсвэр, Дөргөний усан цахилгаан станц, Дулааны III, IVцахилгаан станцыг Дотоодын цэргийн хамгаалалтад авахаар болов. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний төвлөрсөн төв болох “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ”, “Хүчит шонхор” захаас гадна Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэс, алтны орд газар, “Эрдэнэт” үйлдвэрт цагдаагийн гэрээт хамгаалалт ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Г.Туяа
URL: