Трамп буу зэвсгийг хориглохгүй

2d740f7dab717fbegreatАНУ-ын Техас мужийн нэгэн хотын баптист сүм хийдэд гарсан аллага нэг хүний сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудал болохоос галт зэвсгийн худалдаанд хязгаарлалт тогтоох шаардлагатай зүйл биш юм гэдгийг Дональд Трамп мэдэгджээ. Тэрхүү халдлагын үеэр 26 хүн амь насаа алдаж, 20 хүн шархадсан юм.

Өдгөө Япон Улсад ажлын айлчлал хийж байгаа Трамп АНУ-д сэтгэцийн өвчинтэй олон хүн амьдардаг хэмээн хэлжээ. Сэтгэцийн асуудалтай хүн сүм дотор гал нээсэн гэдгийг Трамп онцлов. Тэрбээр амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, гашуудлын өдөр зарлаж байгаагаа мэдэгдсэн билээ. Ардчилсан намынхан галт зэвсгийн худалдаанд хяналт тавихыг шаардсан.

АНУ-ын ард иргэдийн гар дээр өнөөдөр 273 сая галт зэвсэг байгаа гэх мэдээлэл бий. Харин тус улсын хүн ам 326 сая билээ.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих