Хэл ярианы чадваргүй энэ хүн монгол хэлийг, Монгол хэлний үгийн санг үнэн гутааж байна
Хэлэхийн өмнө бодох хэрэгтэй цөөн үг
Гудамжид таарсан хоёр хөгшин “буу халж” байгаа юм шиг ярьдаг телевизийн хөтлөгч, тоймч олон болжээ. Монгол хэлний үгийн санг мохоо болгож байгаа тэднийг харах, сонсоход бачимдаад ер болшгүй.
Би нэг их сайхан ярьдаг, уран илтгэгч “амьтан” биш л дээ. Гэвч улс төрийн тоймч гэж нэрлэгддэг Д.Гантулга шиг гурван өгүүлбэр хэлэхдээ “одоо” гэдэг үгийг гучин удаа лав хэлэхгүй. “Одоо бол харж, Каталонийн улс бол тусгаар тогтнолоо бол баталгаажуулах боломж бол байхгүй боллоо” гэж ярьдаг шиг арай ч ярихгүй л гэдэгтээ итгэлтэй байна.
Зурагтын эфир дамжсан ийм хүнийг ажиллуулаад байдаг тэр телевиз өрөвч сэтгэлээр ингэж ханддаг юм уу, өөр боловсон хүчин олдоггүй юм болов уу, үнэндээ гайхаж байна. Хэл ярианы чадваргүй энэ хүн монгол хэлийг, монгол хэлний үгийн санг үнэн гутааж байна.
Цаашилбал, нэлээд гэх үгийг олон жил сэтгүүл зүйн салбарт ажиллаж боловсорсон хүн өнөө ч хэрэглэсээр байдаг нь гайхалтай. Энэ нь олон тоо, үйл явдлыг давтан явуулсныг заасан үг гэж ойлгодог. “Нэлээд хэдэн удаа”, “нэлээд тооны хүн бужигнаж” гэх юм уу “нэлээд олон удаа давтагдсан” гэх мэтээр хэрэглэдэг тоо заасан үг гэж боддог. Гэтэл үүнийг “нэлээдгүй хэлсэн”, “нэлээдгүй уншсан” гэж хэрэглэх нь төдий л зохимжтой бус санагдана.
Д.Мөнх
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Harin ym oor hvn olddgvi ymuu am n zuurtsan ym shig vnen yrshigtai
Зайлуул би сонсох дургүй