ТӨР ба ТҮҮНИЙ УЧИР ШАЛТГААН

12569

Юуны өмнө та бүхэнийхээ амар амгаланг эрж тайван жаргалыг хүсье!
Үүнийг ухаж авах нь энэ цагын болон хойч ирээдүй/ бид болон бидний үрс тэдний маань үрсэд эх дэлхий хүн төрөлтөнд түмэн тустай, ачтай үйл болох юм.
ТӨР гэж юу вэ?
Бодитоор бол энэ нь төрийн гэх данстай бүх байшин барилгууд.
Бас түүн дээр нэмээд зарим газарт олгосон ЗӨВШӨӨРӨЛ хэмээх цаас.
Сүлд тамга гэх мэт амьгүй бүхэн хамаарна.
Энэ цагын төр гээч нь үнэнд амьгүй бас бодитоор оршдоггүй хоосон эд.
Энэ нь хамгийн энгийнээр бас бодит ҮНЭН гээчээр тайлан хэлбээс юм шүү.
Хэрэв систем гээч хоосон тайлалаар бол энэ нь бодитой.
Яагаад гэхээр тэрхүү систем гээч нь бодитоороо хаа ч байдаггүй бас эзэнгүй цаасан дээр бидний нэгэн адил хүн гээчээр бүтээгдсэн зохиомол эд.
Системийг хайваас хүн төрөлтөн хаанаас ч олохгүй.
Үүнд бидний нэгэн төрөлтөн ХҮН гэх бүлэгт хамаарагдах бас үл хамаарагдах ТӨРИЙН АЛБАН хаагч хэмээх бусдын хийсэн бүтээлийн ҮР ДҮН-гүүд ажиллдаг.
ҮР ДҮН гэж хоосон гэдийг ухаж аваарай.
Бид бүхэн төрийн албан хаагч хэмээх хүн байдаг гэж боддог.
Гэтэл энэ дэлхийн хүний төрөлд тийм хүний төрөл хаа ч байхгүй бөгөөд бодитоор байх боломжгүй юм.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧ гэж нэр бөгөөд тэрээр нэр учир бодитоор оршин байх боломжгүй.
Гэхдээ бид тийм нэгэн шинэ хүний төрөлтөнг бий болгож. Тэд хүн төрөлд хамаарагдахгүй тул тэдэнд сэтгэл гэж үгүй бөгөөд тэд МАШИНЖУУЛСАН төөрөгдөлдөө хөтлөгдсөн хөөрхий хүний төрөлтөн.
Тэд ЗӨВХӨН заавраар ажиллдаг.
Тэдэнд сэтгэлийг дагах мэдэл гэж үгүй.
Тэд ТӨР-ийн төлөө амь насаа, амьдралаа, цаг хугацаагаа бүхнээ үрэн зүтгээхээр ам тангараг өргөн түүнрүү ордог.
Тэр цагаас тэд гагцхүү ТӨРИЙН ТӨЛӨӨ зүтгэх үүрэгтэй бөгөөд түүнийг түлхэж өгдөг гол хөдөлгүүр машин нь юм.
ТӨР гээч нь хоосон хиймэл амьгүй зүйл тул түүнд сэтгэл бас мэдрэмж гэж зүйл огт байдаггүй нь мэдээж.
Тэгэхээр энэ нь БОДИТ ҮНЭНД энэ цагын алдаа юм.
Гэхдээ энэ нь энэ цагынх ч биш ээ.
Учир нь энэ дэлхийн хүн төрөлтөн дунд ТӨРТ улс гээчийг анх бий болгосон нь бидний өвөг дээдэс ИХ ХААНТАН бололтой.
Тэр цагаас дэлхийн хүн төрөлтөн энэхүүү хүчирхэг хүнийг гайхширан бишрэн бүгд түүн шиг болхыг мөрөөдөг дэлхийг захирах мөрөөдөлдөө автан ТӨР гээчийг бий болгоцгоосон бололтой.
Энэ нь ХҮН ТӨРӨЛТӨНИЙ ИХ ТӨӨРӨГДӨЛИЙН АЛДАА юм.
Яагаад вэ гэхээр энэхүү ХҮН гэх нэрт төрөлтөн нь НЭРЭНД ТӨӨРДӨГ аж.
Энэ нь дэлхийн ХҮН ТӨРӨЛТӨНД авчирч буй миний одол хэдий ч үүнийг магайхан мэдэж байж угтаа бол.
Нэрэнд төөрдөг гэдэг нь өөрөө өөртөө төөрдөг гэсэн үг.
Тэр цагаас энэхүү ХҮН нэрт төрөлтөн нь зөвхөн өөрөө өөрийгөө хайж оршдог хөөрхий төрөлтөн юм байна.
Өөрийгөө олоогүй цагт төөрөлдсөөр.
Энэ цагт өөрийгөө мэдэх хүн гэж энэ дэлхийд үгүй бололтой.
Өөртөө төөрсөн нэгэн хэзээ ч өөрийнхөөрөө байх боломжгүй бөгөөд зөвхөн төөрсөн нэрнийхээ хоосон сүнсний дүрээр оршино.
Төөрсөн нэгний үйл нь яавч тустай байхгүй нь мэдээж.
Тэрээр өөрийгөө мэдэхгүй тул юу хийж байгаа, үйлдэлээ ч мэдэх боломжгүй.
Эцэст нь гайхширан хоцроно.
Энэ цагын төр гээч нь НАМ гэж хоосон бий.
Нам гэж юу вэ гэхээр ТӨР гээч хоосны зөвшөөрсөн гэх гэрчилгээ.
Бас барилгууд.
Түүнд эзэн гэх зүйл байдаггүй.
Намын гишүүн гэж хүний төрөл энэ дэлхийд байдаг гэж бодж байвал бас л төөрч.
Би ийм нэгэн төөрөгдөлд явсан.
Энэхүү төөрөгдөл нь өнгөрсөн цагаас буюу 1000 жил үргэлжилж буй төөрөгдөл юм.
Тэр нь бид өнгөрсөнтэйгөө зууралдсаар байна гэсэн үг.
Өнгөрсөн цагыг чөлөөлдөг нэгэн ШИД нь БҮТЭН УУЧЛАЛ аж.
Бид, дэхийн хүн төрөлтөн өвөг дээдэс удмын сүнсүүдийнхээ хийсэн алдааг уучлаагүй бололтой.
Уучлаагүй тохиолдолд тэр цаг нь энэ цагаас арилдаггүй оршсоор байдаг аж.
Ирээдүйрүү тэмүүлэх гэдэг нь өнгөрсөн цагаасаа зцгтахыг хэлдэг бололтой.
БИД өөрсөөдсөө зугтах боломжгүй.
ДЭЛХИЙН АМАР АМГАЛАНГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ДЭРГЭДЭХ БҮТЭН УУЧЛАЛХӨДӨЛГӨӨН.
АЛДАА ХИЙДЭГГҮЙ ХҮН ГЭЖ ҮГҮЙ, УУЧИЛЖ БОЛДОГГҮЙ АЛДАА ГЭЖ ҮГҮЙ.
УУЧЛАЛ ГЭЖ ХҮН НЭРТ ТӨРӨЛТӨНИЙ ӨӨРИЙНХӨӨ ТАРХИНЫ АЧААГ ЦЭВЭРЛЭХ БАЙГАЛЫН ШИДЭТ ТӨХӨӨРӨМЖ ЮМ.

Доржсүрэнгийн Энх-Амгалан

URL:

Сэтгэгдэл бичих