Дуулиант хуримын сонин хачнаас
Өмнөд Солонгосын алдарт жүжигчид болох Сон Жүн Ги, Сон Хе Кёо нар 10 дугаар сарын 31-нд хуримаа хийж албан ёсоор гэр бүл болсон билээ. Тэгвэл зууны хурим гэгдсэн дуулиант хуримын сонин хачнаас хүргэж байна.
Сон Жүн Ги: Би өөрийн карьертаа анхаарал хандуулаад гэр бүл зохиохгүй гээд шийдчихсэн байсан ч миний амьдралд Сон Хе Кёо орж ирснээр сонголтыг минь өөрчилсөн.
Сон Хе Кёогийн хуримын тангараг: Сон Хео Кёо миний бие Сон Жүн Гид үргэлж анхаарлаа хандуулж, хоолыг нь хийж өгч, хувцсыг нь индүүдэж, ажилдаа явахад нь бэлдэж түүнийг өвчтэй, зовлонтой, эрүүл энх, аз жаргалтай, баян ядуу ямар ч цаг үед түүнийхээ дэргэд байж хайрласаар байх болно. Цаг үргэлж түүндээ талархаж явах болно. Учир нь тэр миний хүсч буй бүх зүйлийг надад өгч, ямагт ойлгож, тусалж дэмждэг. Би чамдаа маш их хайртай.
Жүжигчин И Кван Сү болон Юү А Ин нар хосуудад зориулж бичсэн захидлуудаа хуримын үеэр уншсан бол Пак Бугом төгөлдөр хуур тоглож, Пак Хюншик дуулсан байна.
Тэдний хуриманд Хятадын алдарт жүжигчин Зан Зи Ви уригдсан. Тэрбээр сүйт бүсгүйн дотны найз гэнэ.
Алдарт хос хуримын өдрөөрөө “Christian Dior” брэндийн хувцсаар гоёсон.
Хятадын нэгэн телевиз тэдний хуримын шууд дамжуулахаар 31.8 тэрбумыг санал болгосон ч алдарт хос татгалзсан байна.
Тэд хуримын ёслолынхоо дараа ийм үндэсний хувцас өмссөн.
Эх сурвалж http://www.info.mn
URL: