“Реал” шившигтэйгээр хожигдов
Испанийн хөлбөмбөгийн “Реал” баг сүүлийн есөн жилийн хугацаанд Аваргуудын лигт хамгийн том ялагдлаа хүлээжээ. Зинедин Зиданы хөвгүүд хэсгээс гарахын төлөөх дөрөвдүгээр тоглолтод Английн “Тоттенхэм”-д 1:3-ын харьцаатайгаар ялагджээ.
Хамгийн сүүлд Мадрид хотын багийнхан Европын цомын төлөөх гол тэмцээнд хоёр бөмбөгийн зөрүүтэй ялагдсан тохиолдол 2008 оны 11-р сард болсон юм. Тэгэхэд Эзэн хааны багийнхан “Ювэнтус”-т 0:2-ын харьцаатайгаар ялагдсан билээ.
Харин “Тоттенхэм”-ын хувьд энэ ялалт тэднийг шууд цааш өрсөлдөх эрхтэй болгосон юм. Эх сурвалж www.wikimon.mn
URL: