Улаанбаатарт өдөртөө үүл багасна

b37a748cd1a6daeb0f09e43be144ca7bМалчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2017 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 11-16 хэм, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.


2017 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5-6-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм,  өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 5-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.


URL:

Сэтгэгдэл бичих