СГЗ Б.Дашзэвэгийг нэг сар цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гарчээ
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр мэдээлэл өглөө.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс яллагдагч Бизъяагийн Дашзэвэгт /олон улсын тоймч, СГЗ/ 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
14.9 дүгээр зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ
Шүүхээс Б.Дашзэвэгийг одоогоор яг ямар хэрэгт холбогдож цагдан хоригдсон талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм.
URL: