“Би хэрхэн Нийгмийн хөтөч байх вэ?” сэдэвт илтгэх урлагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

12354

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх  “Нийгмийн хөтөч ” клубээс их дээд сургуулийн оюутнуудын дунд  “Би хэрхэн Нийгмийн хөтөч байх вэ?” сэдэвт илтгэх урлагийн анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээн нь оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг олон нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээ, багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Хурал 2017 оны 10-р сарын 28 ны өдөр МЗХ-ны Залуус танхимд болж, тэмцээний 1-р байрт СУИС-ийн оюутан Х.Батболд, 2-р байрт МУИС-н оюутан А.Алтанбаяр, 3-р байрт МУИС-н оюутан О.Оюундалай нар тус тус шалгарлаа.

“Би хэрхэн Нийгмийн хөтөч байх вэ?” сэдэвт илтгэх урлагийн анхдугаар тэмцээнд Монголын Залуучуудын Холбоо, MLC сургалтын төв, Брайн центр сургалтын төв, Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Залуучуудын холбоо тус тус хамтран ажилласан бол  мэдээллийн ивээн тэтгэгчээр  MYF.MN , Bolod.mn, New.mn, Fact.mn зэрэг сайтууд дэмжин ажиллажээ.

Монголын Залуучуудын Холбоо нь  оюутан залуусыг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор дэргэдээ 11 төрлийн залуучуудын сонирхлын клубыг байгуулсан байдаг. Тэдгээр клубуудын нэг нь “Нийгмийн хөтөч ” клуб  бөгөөд тэргүүнээр нь Б.Баасандорж сонгогдон ажиллаж байгаа юм. Тус клубын зорилго нь нийгмийн ажилтанаар суралцаж буй оюутан залуусыг дэмжин ажиллах, зорилтод бүлэг рүү чиглэсэн сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах юм.

12353

12355 12356


URL:

Сэтгэгдэл бичих