Японы цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп удахгүй айлчлах гэж байгаатай холбоотойгоор Японы нийслэл Токио хотын цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авч эхэллээ гэж тус улсын “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.
Д.Трамп Азийн орнуудаар хийх айлчлалынхаа хүрээнд ирэх сарын 5-наас Японд гурав хоног айлчлах юм.
Үүнтэй холбоотойгоор Токиогийн замын цагдаа нар өчигдөр оройноос тээврийн хэрэгслүүдийг зогсоон шалгаж эхэлжээ. Мөн Токиогийн төв рүү орох гэж буй тээврийн хэрэгслүүдийн жолооч нараас ямар газар руу, ямар зорилготой явж байгааг нь цагдаа нар асууж тодруулж байгаа гэнэ.
Д.Трампын айлчлалын үеэр Токио хотод 10 мянга гаруй цагдаа хамгаалалтад гарах аж. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хамгийн олон цагдааг эргүүлд гаргасан тохиолдол болох юм.
URL: