55 тэрбум төгрөг тараах Ч.Хүрэлбаатарын санал Монголын эдийн засгийг улам дордуулах нь

f8ef52fce49b2f76bbb4df7a3c07ed22Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг нэг удаа олгох” -ыг Төсвийн тодотголд оруулсан заалтыг 10-р  сарын 24-ний өдөр хуралдсан УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжсэн бөгөөд маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ажээ.

Монгол Улсын Засгийн Газар, ОУВС-тай цалин нэмэхгүй гэж тохирсон тул төрийн албан хаагчдад олгож буй 300 мянган төгрөгийг нөхөн олговор гэж нэрлэхээр болсон юм байна. Ийнхүү Сангийн Сайд Ч.Хүрэлбаатарын албан ажлаа авмагцаа хийж буй анхны шийдэл нь төсвийн мөнгийг зүгээр тараах явдал болж байгаа нь тун харамсалтай юм. Уг нь тэрээр өөрийгөө Монголын шилдэг эдийн засагчдын нэг гэж үздэг билээ.  Хэрэв Ч.Хүрэлбаатарын санал дэмжигдэж, 55 тэрбум төгрөгийг иргэдэд тарааж өгвөл  Монголын эдийн засгийн нөхцөл байдал улам дордох эрсдэл бий болно. Дашрамд дурьдахад түүнийн Сангийн Сайдад нэр дэвшихэд нь Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлж байсан билээ.

Э.Мягмардорж

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих