10 сар хүлээсэн үрээ эмчийн буруугаас болж алдсан залуу захидал илгээжээ
Би төв аймгийн жирийн нэг иргэн өрхийн тэргүүн. Энэ бол миний эхнэрийн гар. 10 сар хүлээсэн үрээ өчигдөр шөнө 3 цагийн үед алдлаа. Ус нь гарч эхлээд 11 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Сав нь гүйцэд нээгдээгүй дээр нь эхэс нь буруу байрлалтай эмэгтэйг сэдэлт өгч төрүүлнэ гээд шөнийн 3 хүртэл бүхэл бүтэн 15 цаг өвдүүлээд эцэст нь эрүүл бойжиж байсан үрийг минь үгүй хийлээ. Эхнэр маань хэд хэдэн удаа хийсвэрээр төрмөөр байна гэхэд загинаж уурласаар байгаад ийм зүйлд хүргэсэн эмч, хамт олонд гомдолтой байна. Толгойноос нь соруулж гаргана гээд 4,5 удаа оролдоод чадаагүй зулай нь харагдсаар л байсан тэр багаж нь ч урьд нь ажиллаж байсан үгүйг мэдэхгүй эмч сувилагч нар байсан. Дараа нь аймшигтай яргын гэмээр төмрөөр хэд хэдэн удаа татаж хайчаар хүртэл хайчилж байсан. Эхнэр маань гараа урагдтал төрхийн сандал дээр тэмцсэн. Эцсийн мөчид эмч нар хийсвэр хийнэ гээд дуудсан боловч амжилгүй үр минь бүтсэн. Шөнийн 3-аас үүрийн 6 цаг хүртэл эхнэрт минь дотуур оёдол тавьсан бөгөөд одоо хавдар хаван нь цустайгаа холилдон эмнэлэгийн орон дээр гашуудаж байна. Бүхэл бүтэн 2 хоног өнгөрчихөөд байхад хариу алга. Та нар хариуцлагаа яаж хүлээх вэ? Хаана хандахаа мэдэхгүй танай пэйжрүү мессэж бичлээ уучлаарай хэмээн
гэх залуу захидал илгээжээ.
URL: