Энэ өдрийн зурхай /2017.10.26/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын давхарласан 6. Бархасвадь гараг. Суулга одтой, есөн улаан мэнгэтэй, улаан нохой өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр та хамаатан садан, танилууд, айл хөршийнхнийхөө уужим, өгөөмөр сэтгэлийг мэдэрч болно. Тэдний тусламж сэтгэл санааны байдал танд үлэмж дээрдэхэд тус болж болзошгүй. Санаа нэгтэй хүмүүстэйгээ уулзаж ярилцах цаг гаргаарай. Тэдний дэмжлэгээр та эргэлзээ, ирээдүйдээ итгэлгүй байдлаасаа салах болно.
ҮХЭР (4/20-5/20)
Таны ажил хэрэг бүтэмжтэй. Хамтран ажиллагсад чинь таны итгэлийг алдахгүй. Зальхай явдалт нэр алдартай хүмүүст бүү итгэ, заналхийлэлд бүү авт. Бусдыг буруугаар ойлгох явдал та нэг бус гаргана.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Олон зүйлд суралцаж болох онцгой хувь хүмүүстэй уулзана. Эрэлхэг хүмүүсийг энэ өдөр шагнал хүлээж байна. Хэрвээ та өөрийн хамгийн зоригтой төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадвал аз амжилт таныг жилийн турш хүлээж байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Та өгөөмөр энэрэнгүй, өрөвчхөн байна. Яг цагаа олж таны тусламж хэрэгтэй байсан хэн нэгэнд буян хийнэ. Хүмүүстэй хэл амаа хялбархан ололцоно. Эргэн тойрныхондоо эелдэг ханд. Тэгвэл бүгд таныг хайрлан хүндлэх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Хайр дурлалын асуудал гэр бүл болгоход хүргэнэ. Ер бусын байдлаар танилцсан хосууд сайхан харьцаатай сонгодог гэр бүл болно. Үүнд та өөрөө ч гайхна. Үнэндээ бол та гэрлэхээр шийдээгүй байсан. Интернет сошиалаар хувь заяагаа сориод үз. Ийм маягаар та хэд хэдэн хүнтэй танилцах бололтой.
ОХИН (8/23-9/22)
Ажил хэрэгч явдал дээшилнэ. Секс хайр дурлалд хагарал гарна. Сайн амжилтад хүрье гэвэл тууштай бай. Таны амьдрал өөдрөг баялаг болно. Нэгэн зэрэг сонирхолтой санал хүлээн авна. Хариу өгөх гэж бүү яар. Санхүүгийн тогтворгүй байдал олон хүний санааг зовоох болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та өөрийн хувийн туршлагаа өдөр тутмын ач холбогдол багатай ажил хэрэгт зориулна. Олонх хүмүүс дурын нөхцөл байдалд засах чадварт суралцсанаар өөрийнхөөрөө үлдэж чадна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр та хутганы ирэн дээр явж буй мэт байдалтай байна. Бизнест хөрөнгө оруулалт шаардагдана. Өрөө төлөхийн тулд зээллэг авах магадлалтай. Тооцоондоо алдаа байгаа эсэхийг хяна. Бичиг баримтуудынхаа тодорхой бус хэсгүүдийг янзал.
НУМ (11/22-12/21)
Өөрийнхөө сэтгэлийн дуудлагыг олж сонсохыг хичээ. Энэ өдөр та чухал хэлэлцээрүүд байгуулж, ашигтай арилжаа наймаа хийж чадна. Өөрийн санаагаа материаллаг сайн сайхны зорилгодоо төвлөрүүл. Хүлээн авсан мэдээллүүдээ зөв боловсруул. Ингэвэл та оготны нүхнээс ч сувдыг олох арга ухааныг олж чадна.
МАТАР (12/22-1/19)
Бэрхшээлийн өмнө шантарч, хүнд ажлаас зугтааж, сэтгэлээ нээхээс айна. Таны эрч хүч гаднаасаа харагдах ёстой. Хувийн бизнес эрхлэгчид гадаад орон болон эх орныхоо өнцөг булан бүрээс сонирхолтой санал хүлээн авна.
ХУМХ (1/20-2/18)
Ашиг олох өдөр. Танд хүмүүс өр зээлээ буцаан өгөх эсвэл та зээл олгогч нартаа өрөө төлөх магадлалтай. Аль эрт хийсэн ажлынхаа хөлсийг авч магадгүй. Хамт ажиллагсдын хэн нэг нь таныг илүү их цалин авч байна гэж маргаан үүсгэнэ. Орлогоо бусдад бүү дэлгэ. Удирдлагатай ярьсан яриагаа бусдад бүү ярь.
ЗАГАС (2/19-3/20)
Таны эрч хүч дээд цэгтээ байна. Гэхдээ бие муудаж, муу мэдээ ирэх тул аливаад бэлэн бай. Дотны хүнтэйгээ муудалцаж магадгүй. Хэлцлээ зогсоосноор үр дүн гарахгүй тул дэмий бүү яар. Асуудлыг зөнд нь орхи, таны зөн мэдрэмж зөв шийдвэр гаргахад туслана. Үл ялих зүйлээр оролдож, хий битгий самгард.
URL: