Москвад сүмогийн тэмцээн болов

Саяхан Москвад сүмо бөхийн олон улсын тэмцээн болжээ.

Ес дэх жилдээ зохиогдож буй тэмцээнийг Москва хотын сүмо бөхийн холбооны тэргүүн, сүмогоор Европын, самбогоор дэлхийн гурван удаагийн аварга Игорь Куринн зохион байгуулжээ. Тэмцээнд ОХУ, Украин, Польш, Германы 16 сүмоч хүч үзэв.

Тэмцээний ялагчаар ОХУ-ын Олег Бароев тодров. Өмнө нь 2006 онд түрүүлж байсан тэрээр хоёр удаа аваргалсан анхны бөх болжээ. Хоёрдугаар байрт тив, дэлхийн аваргын медальт, тэмцээний өнгөрсөн жилийн аварга Украины Константин Ермаков шалгарав.

Харин гуравдугаар байрыг Польшийн Марчин Розум эзлэв.

Энэ үеэр Европын цомын багийн тэмцээн болсон байна. Тус бүртээ гурван бөхтэй 11 баг өрсөлдөв. ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг Тува улсын дэлхийн аварга Аяз Монгуш ахалсан “Кучутен” (Хүчтэн) баг түрүүлж Европын номын эзнээр тодорчээ.

Хоёрдугаар байрт Украины Ялтын “Красотель”, гуравт ОХУ-ын Плесецкийн “Рокот” баг орсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих