Дэлхийн хамгийн анхны аварга роботын тулаан маргааш болно

b978cf8417ab5e1d08c6080fff91c725_x3Дэлхийн хамгийн анхны аварга роботын тулаан маргааш болох гэж байгааг дуулгая. АНУ-ынинженерүүдийн зохион бүтээсэн “Ийгли Прайм” аварга робот Японы Куратас аварга роботын эсрэг тулалдах гэж байгаа юм. Тулааны шууд бичлэгийг дэлхийн улс орон даяар “Твийч” сүлжээгээр дамжуулан үзүүлэх юм байна.

Тулаан маргааш буюу энэ сарын 17-нд орон нутгийн цагаар 10 цагт эхлэх юм байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа робот сонирхогчид тус тулааныг үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа. Хэрэв шууд дамжуулалтыг үзэх боломжгүй болсон тохиолдолд аварга роботын тулаан дуусмагц шууд цахим сүлжээнд байршуулна гэж зохион байгуулагчид нь мэдээлсэн байна. АНУ-ын Мэгабоотс багийн зохион бүтээсэн “Ийгл Прайм” робот 5 метрийн өндөртэй, 12 тонн жинтэй.

Зүүн булангаас гарч ирэх юм. Харин баруун талын булангаас гарч ирэх Японы “Сүйдобаши Хээви Индаастрайс” багийн бүтээсэн “Куратас” аварга робот4 метрийн өндөртэй, 6,5 тонн жинтэй юм байна. Америк болон Японы инженерүүдийн зохион бүтээсэн хоёр робот нь өмнө нь хэд хэдэн удаагийн туршилтаар шинэчилсэн загварууд юм. Тулаан Япон улсад болох талаар мэдээлж байгаа ч яг хаана болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс зохион байгуулагчид татгалзаж байгаа юм.

Энэ нь ямар нэгэн гэнэтийн асуудал үүсэхээс урьдчилан сэргийлж байгаа алхам хэмээн онцолж байгаа юм байна. Аварга роботыг жолоодох зориулалтын тусгай бүхээгтэй. Мэдээж аюулгүй байдлыг хангаж чадсан. Сонирхуулахад Хятадын зохион бүтээгчид энэ өрсөлдөөнд Монкей Кинг буюу “Сармагчны хаан” нэртэй аварга роботоо оролцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан юм. Энэ тулаантай холбоотой мэдээлэл болон бичлэг маргааш оройноос эхэлж цахим сүлжээнд олон сая хэрэглэгчийн хандалтыг авах болно гэж зохион байгуулагчид нь онцолж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих