Осолд орсон хүүхдүүд ухаангүй байна

8e590fd0101fd334greatУлаанбаатар хотын хэмжээнд 10-р сарын 15-ны өдрийн 05:00 цагаас 10-р сарын 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1618 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 139, зөрчлийн 1185, согтуугийн 121, зам тээврийн  ослын 294, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 73 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн “Орхонтуул сум Шар-Ус 1-р багийн нутаг дэвсгэрт төмөр замын гарам дээр тус багт суух Б /эр.53н/ нь “Hyundai Porter” автомашин жолоодож явахдаа “Эрдэнэтээс-Салхит” чиглэлд явж байсан ачааны 3205-р галт тэргэнд дайрагдаж нас баржээ. Мөн тухайн портерт зорчиж явсан Улаанбаатар хотын харъяат Л /эр.5н/, Дорноговь аймаг Замын-Үүд сумын харъяат П /эр.3н/ нар ухаангүй тус сумын эмнэлэгт хүргэгдсэн” хэргийг шалгаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих