Шуурхай: Г.Дэнзэн нарын хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцлээ. Өглөөний 09 цаг эхэлсэн тус шүүх хурал дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Дэнзэн нарт оноогоод байсан 2-3,6 жил хорих шийдвэрийг хүчингүйд тооцлоо. Уг хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн шаардлага хангаагүй, хор хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй, нотлогдоогүй хэмээн Улсын дээд шүүх үзжээ. Ийнхүү тус хэрэг анхан шатны шүүх рүү шилжлээ. Харин Г.Дэнзэн нарын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
URL: