Иран Саудын Арабтай дипломат харилцаагаа сэргээхэд бэлэн байна

arab

Синьхуа агентлагийн мэдээ, 7-нд Ираны Гадаад хэргийн  сайд Мухамед Жавад Зариф: Саудын Арабтай яриа хэлэлцээ, дипломат харилцаагаа  сэргээхэд Иран улс бэлэн байна гэжээ. Ираны албаны талын Тасним мэдээллийн  агентлаг Зарифын үгнээс эш татаж тэмдэглэхдээ, өдгөө, Иран, Саудын Араб  хоёр нөгөө этгээдтэйгээ дипломат харилцаагаа сэргээхэд бэлэн байна гэжээ.

Сүүлийн жилийн  турш, Сири, Йемен, террорист байгууллагад цохилт өгөх зэрэг асуудлаар Саудын  Араб, Иран санал зөрөлдөх болжээ. 2016 оны 1-р сард, Саудын Араб Шийтийн бүлгийн нэг шашны зүтгэлтэн зэрэг олон “террорист сэжигтэн этгээд”-ийг  цаазаар авсан тул Ираны ард иргэд эсэргүүцэж, улмаар Саудын Араб Ирантай  дипломат харилцаагаа тасалжээ.

Сайн-Өлзий

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих