Жүжигчин Тодгэрэл хайр дурлалаа хэзээ болтол нуух вэ?
Бид гурвын болзоо киноноос төрсөн хос бол Шүүдэрцэцэг, Тодгэрэл нар. Хэдийгээр өөрсдийн харилцаагаа албан ёсоор зарлаагүй ч хосууд гэдгийг нь хүн бүр мэднэ. Учир нь хос хоёр байнга ижил хувцас өмсөж явах болсон. Хайртай бүсгүйгээ өмөөрч түүний цахим хуудсанд байнга шахуу сэтгэгдэл үлдээж олон түмэнтэй ам мурийх ажилтай болсон жүжигчин залууд Шүүдэрхэн нэгэн бэлгийг бэлджээ. Драмын театраас нөхөрлөлөө эхлүүлж хамтлаг байгуулсан Драмын гурван найзад жүжигчин бүсгүй хамтлагаараа ижилсээрэй хэмээн хос бугуйвч бэлэглэжээ. Баярласан сэтгэлээ илэрхийлэн жүжигчин залуу өөрийн цахим хуудаснаа “Хамтлагаараа зүүж ижилсээрэй гээд ийм гоё бэлэг авчирсан Shuuderhen Shuudee маш их баярлалаа. Драм3″ хэмээсэн байна. Мөн Шүүдэрцэцэгийг БНСУ-аас ирэхэд Тодгэрэл тосон авсан билээ.
URL: