Дугаарыг хязгаарлалтыг өвлийн бүсчлэлд шилжүүлнэ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулаад багагүй хугацаа өнгөрлөө.
Зөрчлийн тухай хууль батлагдаж, өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалт зогссон гэж зарим иргэн ойлгож байсан. Тэгвэл автомашины дугаарын хязгаарлалтын хэвийн мөрдөгдөж буйг Замын цагдаагийн албанаас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, машинуудыг дугаараар нь хязгаарлах хотын даргын захирамжийн мөрдөгдөх хугацаа дуусч, хүчингүй болоогүй ба харин замын хязгаарлалтын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэх зохицуулалт хийх ажээ.
Тухайлбал, аравдугаар сарын 15 буюу ирэх долоо хоногийн лхагва гаригаас эхлэн өвлийн бүсчлэлд шилжиж, хязгаарласан замын бүсийг хумих аж. Ингэснээр 08.00-20.00 цагийн хооронд хязгаарлалт тогтоосон автозамуудад хязгаарласан дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож болохгүй юм.
URL: