АТГ-ын шинэ дарга анхны тушаалаа гаргажээ
АТГ-ын шинэ дарга Н.Ганболд өнгөрсөн баасан гарагт анхны тушаалаа гаргаж, АТГ-ын Гүйцэтгэх албаны даргаар н.Эрдэнээг томиллоо.
Энэ албыг урьд нь Ө.Алтангадас хашиж байгаад ял сонссон билээ. н.Эрдэнээ нь ҮАБЗ-д ажиллаж байсан гэнэ. Үүний дараа Э.Амарбатын асуудал яригдаж магадгүй гэнэ. Учир нь Тэрээр “Үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан” хэмээн Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан.
Түүний гомдлыг Төрийн албаны зөвлөл цаг алдалгүй шуурхайлан хэлэлцээд, албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй гэсэн тайлбар гаргасан. Түүнчлэн Э.Амарбатын гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн шүүх хуралдаж түүний албан тушаалыг бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, өмнөх албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэрийг гаргасан билээ.
Д.Сүх
URL: