Засгийн газартай 680 саяын гэрээ байгуулсан МҮЭХ-оо багш нарын тэмцлийг яаж дэмжих вэ
Төр хувийн хэвшилд ажиллаж байгаа жирийн ажилтан албан хаагчдын эрх ашгийг хамгаалах ёстой МҮЭХ нь өнөөдөр засгийн газартайгаа хаалтын гэрээ байгуулаад амьдарч байна гэвэл уншигч та итгэх үү. Монголын багш нар цалин тэтгэмжээ нэмүүлэх асуудлаар ажил хаялт зарлаж удаа дараа засгийн газарт шаардах бичиг хүргүүлж тэмцэл хийгээд байгаа билээ. Энэ үед МҮЭХ-ны зүгээс багш нарын цалин нэмэх шаардлагыг дэмжих нь бүү хэл хараагүй сонсоогүй мэт таг дуугай өнгөрч байгаа. Багш нарын цалин нэмэх ажил хаях асуудал дээр үйлдвэрчний эвлэл дуугүй суугаад байсны цаад учир нь засгийн газартай үйлдвэрчний эвлэл “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХААЛТЫН ГЭРЭЭ” хийсэнд гол учир нь байжээ. МҮЭХ- оо нь өөрийн дансаараа хөдөлмөрын яамнаас 680 сая төгрөгийг шилжүүлж авсан байх юм. Магадгүй 680 сая төгрөгийг Х.Амгаланбаатар, Ж.Батзориг нар авчихсан болохоор багш нарын тэмцлийг саармагжуулах, хойшлуулах талаар идэвхитэй тэмцэж байсан нь тодорхой гэж хардах хүмүүс олон байна.
Үйлдвэрчний эвлэлийн дарга нар нь засгийн газартайгаа гэрээ байгуулж хэдэн зуун саяаар авилга аваад байхаар үйлдвэрчинд жирийн ажилчид итгэх үү…
URL: