“Скаймедиа”-гийн балаг ба иргэдийн бухимдал

11677

Дэлхийн улс орны хөгжлийг дагаад Монгол Улсын хэмжээнд IPTV үйлчилгээ нэвтэрч утас интернэт, телевизээ нэг дороос авах боломж нээгдэж ард биднийгээ баярлуулж байсан цаг саяхан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр энэхүү үйлчилгэээний талаар гомдоллосон хэрэглэгчийн асуудал сошиал ертөнцөд тасрахаа болилоо.

Тодруулбал, Скайтел компанийн Скаймедиа гурвалсан үйлчилгээг сонгосон хэрэглэгчдийн группд, интернэтийн хурд удаан, телевиз нь гацаж, жирэлзээд үзэж болохгүй байна, техник, тоног төрөөхөмж нь амархан эвдэрчихлээ, хэрэглэгчиддээ хэлэлгүйгээр үнээ нэмчихлээ гэх мэт хүмүүсийн гомдол тасрахгүй байгаа нь Скаймедиа гурвалсан үйлчилгээ айл бүрийн толгойн өвчин болж байгааг илтгэж байна.

Дээрээс нь асуудлаа шийдвэрлүүлэх гээд нэгжээ гарздан скайтал корпорацийн санал гомдол, хэрэглэгчийн дуудлага хүлээж авах 76769000 бүхий утас руу залгахаар цаана нь учраа мэдэхгүй, автомат хариулагч шиг хөлдүү бүсгүйчүүд ажиллаж, уур бухимдлыг нь улам ихээр хүргэдэг талаар бараг л амтай болгон нь ярьж, шүүмжилж байна.

Өөрөөр хэлбэл, Тоон системд шилжих нь дэлхий нийтээр хийгдэж буй технологийн шинэчлэл, дэвшил хэдий ч үүнийг дамжуулан бизнес хийж буй цөөн хэдэн компаниуд монополь байдлыг тогтоохоос гадна хэрэглэгчдийг дорд үзэж, гаднаа хаанд өргөмжлөөд, өөрсдийнхөө ашиг орлогыг хэд дахин нэмэгдүүлж байж үзүүлэх ёстой үйлчилгээгээ ч үзүүлж чадахгүй, хүнд суртал бий болгон иргэдийг чирэгдүүлж, хохироож байгаа энэ асуудлыг цэгцэлж байж дараагийн алхамаа хийх шаардлагатай байгааг Мэдээлэл, технологи, шуудан, харилцаа холбооны газар, түүний харьяа Харилцаа холбооны зохицуулах хороонд сануулаад байгаа юм шиг.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих