Номингийн “НЭГ ТӨГРӨГ”-ийн луйвар

cd9fd12f76ca012dfca147db0fae67b2

Анх 2006 онд Баянгол дүүрэгт дэлгүүрээ нээж ажлын гараагаа эхэлж байсан “Номин Холдинг” компани ердөө 11 жилийн дотор 32 салбартай болтлоо өргөжжээ.

Өдгөө Номин супермаркет, Номин даатгал, Номин фэйшн, Номин констракшн зэрэг төрөл бүрийн салбарт хүч үзэж буй тус компани ийм богино хугацаанд амжилт олсон нь бахархмаар зүйл мэт. Гэвч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас үйлчлүүлэгчдийнхээ дунд харилцааны соёл муутайгаас эхлээд үйлчлүүлэгчдээ хохироодог гэсэн асуудал байнга дагах болсон байна. Сүүлдээ иргэдийн гомдол улам нэмэгдэж, ШӨХТГ-т иргэд тэдний луйврыг илчлэх болсон билээ.

Жишээлбэл, 2013 онд “Номин”-гийн хороолол дахь салбар хэрэглэгчдэдээ бутархай мөнгөний хариулт өгөхгүй байгаа зөрчил илэрч албаныхан үүнийг удирдлагуудад нь анхааруулсан ч огт тоосонгүй. Улсын их дэлгүүр дэх “Номин” супермаркетад мөн л бутархай мөнгөний хариулт өгөхгүй байгааг хэрэглэгчид мэдээлжээ. Тухайн үед яагаад бутархай мөнгийг хүмүүст хариулж өгөхгүй байгааг тус салбарын зохион байгуулагчаас тодруулахад “Харилцдаг банкинд нэг, тавтын дэвсгэрт тасарсан. Монголбанкнаас бага хэмжээгээр нийлүүлж байгаа гэсэн” хэмээн товчхон хариулсан байдаг.

Харин энэхүү зөрчлөө арилгахгүй байсаар тус компанийг 10 сая төгрөгөөр торгож байсан удаатай.

Гэвч иргэдийн гомдол тасрахгүй хэвээр л байна.

Манай улсад 2016 оноос НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуй, албан байгууллага, хувь хүн худалдаж авсан, зарсан бүтээгдэхүүнээсээ тодорхой хэмжээний татвар төлөх болсон. Харин үүнийг тус компани тун овжноор ашигладаг болохыг нэгэн иргэн дэлгэж тавьж байжээ.

Тэрбээр “НОМИН” их дэлгүүрийн үйлчлүүлэгчдэдээ өгдөг хямдралын карт нь яг үнэндээ хууран мэхлэлт юм байна. “Номин” дэлгүүр хямдруулдаг биш та өөрөө илүү төлбөр “НОМИН”-д төлж, дараа нь хямдрал хэлбэрээр тэр мөнгөө зарцуулдаг бололтой” хэмээн өөрийн худалдан авсан барааны баримтыг дэлгэсэн байв.

Иргэд “Номин”-оос бутархай мөнгөний хариултаа авалгүй, дээр нь 8-10 төгрөг нэмж төлдөг гэсэн үг юм. Жишээлбэл, Номин супермаркет, “Терранова”, “Can Do” зэргийн бараанууд үргэлж нэг төгрөгөөр буурсан байдгийг та анзаарсан байх.

Бидэнд нэгэн хэрэглэгчийн “Номин” супермаркетаас худалдан авалт хийсэн баримт байна.

Тэрхүү баримт дээр хэрэглэгч 2017 оны 09 дүгээр сарын 14-нд Номин супермаркетаас 30952 төгрөгөнд бараа авсан байв. Үйлчлүүлэгч кассанд 31000 төгрөг тушаасан бөгөөд хариулт нь 48 төгрөг байв. Харамсалтай нь “Номин” супермаркет 40 төгрөг хариулж өгсөн байх юм.

Энэ мэтчилэн иргэд 1-8 төгрөгийг мөнгө гэж үзэлгүй хариултаа үргэлж дутуу авдаг, эсвэл илүү төлдөг олон мянган тохиолдол бий.

Зөвхөн нэг л иргэнээс найман төгрөгийн ашигтай ажиллаж байхад үүнийг олон мянгаар үржүүлбэл хэд болох вэ? Овжин ч гэх үү энэ аргаа хэрэглээд “Номин” компани нэлээд удлаа. Цаашид ч энэ маягаараа ажилласаар байх биз. Магадгүй аравхан жилийн дотор 32 салбартай болтлоо өргөжсөний зөвхөн нэг шалтгаан нь энэ ч байж болох юм.

“Номин” нэг төгрөгийн хариулт өгсөн ч түүгээр ямар ч зүйл худалдаж авах боломжгүй. Харин олон нэг төгрөг хуримтлагдахаараа хэдий хэмжээний мөнгө болж болох вэ? Мөн барааны үнээ 5000 биш 4999 гэж бичсэнээр татвараас бага багаар бултах гэсэн тун зальжин арга хэмээн олон нийт үзэж байна.

Эх сурвалж: www.serelt.mn
Б.Энх


URL:

Tags:

Нэр: Болдоо Огноо: 24 October 2017

Монголд ийм сайтууд хэрэг байдаг юм байх даа

Нэр: Үйлчлүүлэгч Огноо: 15 November 2019

2 жилийн өмнө хар баасан гаригаар хөргөгч авахаар очсон. 1180 мянгаар авахад 20% бонус орсон. тэр оройдоо л юм авахгүй бол дараа нь хүчингүй гээд бонусаа ашиглаад телевизор авлаа, дахиад л 20% ороод, ашиглаад принтэр, г.м. оройжингоо л юм болов, төлөвлөөгүй хэдэн бараа аваад мөнгө маань ч дууслаа. Хөргөгч маань доголдоод 2 хоноод дахиад очлоо. нөгөөх чинь 980 мянга болчиж. хүний кармаа сэгсрэхдээ гаргуун, үнэхээр эзэндээ үнэнч сайн маркетингийн мэргэжилтнүүдтэй юм билээ

Сэтгэгдэл бичих