Хойд Солонгос “Америкийг гал түймэрт” автуулна гэлээ

galХойд Солонгосын төлөөлөгчид улс орны цэргийн бүх нэгжүүд байлдааны бүрэн бэлэн байдалд байгаа гэж онцлон мэдэгдсэн байна.

Энэ тухай БНАСАУ-ын Энх тайвны комиссын Ази-Номхон далайн бүсийн төлөөлөгчийн хэлснээр өчигдөр Солонгосын төв мэдээний агентлагаар тараажээ.

Уг баримт бичигт Хойд Солонгосын цэргийн бүх салбар нэгжүүд байлдааны бүрэн бэлэн байдалтай байгааг онцлон тэмдэглэлээ.

“Цөмийн дайралтаас эхлээд АНУ-ын газар нутагт амиа золиослон дэлбэрэлт хийх болон тэнгис далайн зүгээс гал нээж, гал түймэрт автуулах чадвартай” гэж мэдэгджээ.

БНАСАУ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийг шүүмжилж, түүнийг галзуу Америк хөгшин гэж нэрлэжээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих