Хойд Солонгосын 4.7 сая иргэн цэрэгт элсэж, дайнд оролцохоо илэрхийлжээ

ANYХойд Солонгосын 4.7 сая иргэн сайн дураараа цэрэгт элсэж, АНУ-ын эсрэг дайнд оролцход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт (2017.09.21)  хэдэн сая залуус, 1.22 сая эмэгтэйчүүд цэрэгт элсэх хүсэлтээ засгийн газартаа ирүүлсэн байна. Өмнөд Солонгосын хэвлэлүүд  үүнийг ард иргэдээ нэгтгэх үзэл суртлын арга хэмжээний нэг хэлбэр гэж үзжээ.

АНУ болон Хойд Солонгосын харилцаа хүйтэрч, хурцадмал байдалд хүрсэн нь дайн гарч болзошгүй гэсэн таамаглалыг дэлхий дахинд төрүүлээд байгаа юм. Сүүлийн 10 гаруй хоногийн хугацаанд хоёр орны удирдагчдын харилцаа муудаж “үгэн дайн” эхлүүлээд байгаа билээ. Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт байлдааны бөмбөгдөгч онгоцоо Пхеньяаны зүг хөөргөн сүрдүүлсэн бол Ким Чен Ун АНУ-ын эсрэг зогсох хүчтэй гэдгээ илэрхийлээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих