Дэлхий сөнөсөн ч үлдсэн хүмүүс байгалиа сэргээх ургамлын нөөцтэй болжээ

7ishev6baekp23hcas034jcaj7_bНорвегийн төр, засаг хойч үедээ зориулан уул уурхайгаас олсон орлогоор “Хөгжлийн сан” байгуулсан нь нэг их наяд буюу 100 000 000 000 ам.долларын хөрөнгөтэй болсон тухай өнөөдөр дэлхий нийт шуугиж байна. Энэхүү сан нь дэлхийн баталгаатай компаниудад хөрөнгө оруулж түүнийгээ улам арвижуулдаг онцлогтой.

Тэд Шпицберген арал дээр хадан уулыг нүхлэн хийсэн агуйд дэлхийн ургамлын үр цуглуулан хадгалах ажлыг эхлүүлээд бараг 10 жил болж байгаа аж. Агуйд одоогоор 250 сая зүйл ургамлын үр хадгалаад байна. Хэрэв дэлхий ямар нэгэн гамшигт нэрвэгдэн байгаль мөхвөл хадгалж буй үрээр амьд үлдсэн хүмүүс дэлхийн ургамлын аймгийг буцаан сэргээж цаашид амьдрах бүрэн боломжтой болно хэмээн тэд үзэж байгаа юм байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих