Буруу хооллолт үхэлд хүргэдэг үндсэн шалтгааны нэг

6cc09990843f0075greatВашингтоны их сургуулийн эрдэмтэд дэлхий дээр нас барж буй таван хүний нэг нь буруу хооллосон байдаг хэмээн мэдэгджээ. Ядуусын хорооллын оршин суугчид хоол хүнсний дутагдлаас болж нас бардаг бол хангалуун амьдралтай хүмүүс хор хөнөөл ихтэй хүнсэнд дурлаад өөд болдог байна. Өнөөдөр хүмүүс хэтэрхий их давс, өөх тослогтой хоол идэж, жимс ногоо, самар, омега-3 хүчил болон эрдэнэшишийг бага хэрэглэж байгаа юм.

Түүнчлэн судлаачид дэлхийн 1,1 тэрбум хүн буруу хооллосноос болж сэтгэцийн асуудалтай болсон гэдгийг тогтоов. Өнөөдөр сэтгэл гутрал эрүүл мэндэд асуудал үүсгэдэг 10 гол хүчин зүйлийн нэг болжээ.Дэлхийн ихэнх оронд сэтгэлзүйн асуудалтай хүнд туслах тогтолцоо нь хангалтгүй хөгжсөн аж. Өнгөрсөн жил л гэхэд Альцгэймэр, Паркинсоны өвчтэй хүмүүсийн тоо 2,6 саяд хүрсэн нь 10 жилийн өмнөхөөс 40 хувиар их үзүүлэлт юм. Согтууруулах ундаа болон хар тамхийг хэтрүүлэн хэрэглэснээс болж жил бүр 320 мянган хүн таалал төгсдөг байна. Дайн дажин, алан хядлагаас болж өнгөрсөн жил 150 гаруй мянган хүн амь насаа алджээ. Энэ нь 10 жилийн өмнөхөөс 140 хувиар их үзүүлэлт билээ.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих