Хяналтын постуудын үйл ажиллагааг эрчимжүүлж эхэллээ
Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтран 2017 оны 09 дүгээр сарын 11 нээс эхлэн улсын чанартай авто замуудад байрлах 13, орон нутгийн 19 постыг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэллээ.
Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулж мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
URL: