Улсын хэмжээнд 29 767 тонн үр тариа хураагаад байна

Энэ онд улсын хэмжээнд  393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн.

 11419

Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн  тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна. 9 дүгээр сарын 12-ны байдлаар 12.3 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 36.0 мянган га-гаас 29.7 мянган тонн үр тариа, 1.3 мянган га-гаас 13.1 мянган тонн төмс, 1.8 мянган га-гаас 19.3 мянган тонн хүнсний ногоо, 2.1 мянган га-гаас 3.4 мянган тонн тэжээлийн ургамал, 2.4 мянган га-гаас 1.1 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.

(Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

                                 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ
Д/Д Таримлын төрөл Хураах талбай         (га) Хураасан талбай           (га) Хувь  

Нэгжийн ургац        (цн)

Нийт ургац

(тн)

1 Үр тариа 288049 36084 12.5 8.2 29767
2 Төмс 11271 1315 11.7 99.7 13126
3 Хүнсний ногоо 6944      1845 26.6 104.9 19353
4 Тэжээл 43522 2188 4.85 16.3 3443
5 Тосны ургамал 46505 2420 5.2 4.62 1118


URL:

Сэтгэгдэл бичих