15 орчим тонн хар тамхи хураажээ

Америк-Мексикийн хилийн бүсийн ойролцоох Сан-Диего /АНУ-ын Калифорни муж улс/ болон Мексикийн Тихуан хотод 15 орчим тонн мансууруулах бодис хураажээ.

Хоёр орны хууль сахиулах байгууллагуудын хамтран явуулсан ажиллагааны үеэр Калифорнийн Отай-Меса суурин дахь агуулахыг Тихуан хоттой холбосон 400 метр урт хонгил илрүүлсэн тухай АНУ-ын Цагаачдын асуудал эрхэлсэн байгууллага болон гаалийн төлөөлөгчид мэдээлсэн байна.

Ачааны машины тэвш болон Отай-Меса суурингийн агуулахад 10 тонн марихуан байсан бол мексикчүүдэд 5 тонн орчим мансууруулах үйлчилгээтэй өвс байжээ.

Хууль бусаар мансууруулах бодис наймаалагчид Америк, Мексикийн хилийн шугамын доогуур сэтлэн гаргасан ийм нууц хонгилуудыг ашиглах нь элбэг байдаг байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сан-Диего хотын нэгэн дүүрэгт хоёр ийм хонгил илрүүлсэн бөгөөд бараг 50 тонн мансууруулах бодис хураан авч байжээ.

Д.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих