Айл өрхүүдийн халаалтыг ирэх баасан гарагт өгнө

11390

Нийслэл хотод өвөлжилтийн бэлтгэл ажил ид өрнөж одоогоор 84  хувийн гүйцэтгэлтэй байна.

Айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас буюу ирэх баасан гарагаас, албан байгууллагын халаалтыгирэх сарын 1-ний өдрөөс өгөх юм байна.

2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх аж. Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын тогоог зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбосноор 56 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах боломжтой юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих