АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Өмнөговь аймаг нь 63661 хүн амтай бөгөөд 55-аас дээш ахмад настан 5762 байна.
Өвчний улмаас 2301 ахмад буюу 31.9 хувь нь эмнэлгийн идэвхитэй хяналтанд эмчлүүлж байгаа ба бусад ахмадууд ямар нэгэн архаг суурь өвчтэй байна.
Тиймээс ахмадад чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тусгай хөтөлбөрийг аймгийн 15 суманд хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд ахмад настнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулна, эмч ажилчдынхаа ур чадварыг сайжруулна, амьдралын зөв, эрүүл дадал хэвшлийг өдөр тутамдаа хэвшүүлнэ. Дээр дурдсан арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрнэ.
URL: